СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Найз залуутайгаа муудалцсанаас үүдэн амиа хорлохыг завджээ
2021 оны 3 сарын 23
Чингэлтэй дүүргийн 9-р хороонд байшингийн дээвэр дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 03-р сарын 22-ны өдрийн 20:35 минутад Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Улмаар нийслэлийн аврах анги 105-ын албан хаагчид 5 км замыг туулан 20:45 цагт очиж 4 давхар нийтийн байрны дээврээс БЗД-ийн иргэн Л нь найз залуутайгаа муудалцаж амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 15 минут ажиллаж аварч буулган тус дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
624715
3 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: