“Таван цагираг”-аар тамгалагдсан СЭТГҮҮЛЧ -ШҮҮГЧ “Таван цагираг”-аар тамгалагдсан СЭТГҮҮЛЧ -ШҮҮГЧ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 01, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Таван цагираг”-аар тамгалагдсан СЭТГҮҮЛЧ -ШҮҮГЧ

2021 оны 3 сарын 23

“Токио-2020” олимпийн бамбар аялуулах, триатлон-дуатлоны спортыг сурталчлах аяныг Ц.Сандуй даргатай Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс санаачилж Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын хилийн 1 тоот баганаас эхлүүлж байв. Аян өрнөсөөр Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг, Орвог гашууны бор толгойд Монгол Улсынхаа төрийнхөө далбааг мандуулж, Токиогийн олимпод оролцох тамирчдынхаа аз хийморийг даатгаж байсан нь саяхан.

Гэтэл тэрхүү билгэдэл өнөөдөр биеллээ олж Дэлхийн триатлоны холбооны удирдах зөвлөлөөс Монгол Улсын иргэн Б.Цагаанбаатарыг “Токио-2020” паралимпийн наадмын шүүгчээр томилсон байна.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын амьдаа Б.Цагаанбаатар ч бас өөрийн гэсэн ертөнцтэй хүн. Түүнийг  “Таван цагариг”-ын Цагаанаа гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Бараг л “Таван цагариг”-аар ТАМГАЛАГДСАН гэж хэлж болох түүнийг спортын сэтгүүлчид, спорт сонирхогчид илүү мэднэ.

МУИС-ийн сэтгүүлчийн ангийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр оюутан байхын л  “МУНДАГ” оюутан байсныг мэдэх юм. Нэг үгээр бол тэрбээр найз нөхөд, ангийн хамт олон, багш нартаа хүлээн зөвшөөрөгдсөн тийм л сайн оюутан байсан. Түүний хөдөлмөрч аливаад тууштай, цэгц, шударга зан чанар нь өнөөдөр ийм өндөрлөгт хүргэсэн гэхэд болно.

Монголын триатлоны холбоог үүсгэн байгуулалцсан тэрбээр тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар 2004 оноос эхлэн ажилласан байдаг. Амьдралынхаа 20 орчим жилийг энэ спортод зориулж яваа тэрбээр Олон улсын II зэргийн шүүгч гэх эрхэм цолыг 2012 онд  хүртсэнээс хойш тив, дэлхийн чанартай нийт 30 гаруй тэмцээнийг шүүсэн байдаг. Мөн түүнийг 2019 оны Азийн триатлоны холбооны шүүгчдийн хорооны даргаар томилсон нь тун нүдээ олсон  томилгоо байсныг тухайн үед спорт сонирхогчид шуугьж байв.

Тэрбээр өнөөдөр “Токио-2020” олимпийн паралимпийн тэмцээнийг шүүх эрх авсан нь  

  • 2012 онд олимпийн эрхийн тэмцээнүүд,
  • 2013 онд Лондонд болсон ДАШТ-ний финал,
  • 2014 оны Дохагийн Дэлхийн цом,
  • 2014 онд Инчоны Азийн наадам,
  • 2019 онд Дэлхийн цомын тэмцээний ахлах шүүгч,
  • 2020 онд өвлийн триатлоны Дэлхийн цом зэрэг томоохон тэмцээнүүдийг

зэгсэн сайн ШҮҮСЭН  учир түүнд үзүүлж буй итгэл юм.

Шүүгч мэргэжлийг ЧИН ШУДАРГА хүн л хийж чадна гэж хүмүүс итгэдэг. Юутай ч тус холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Цагаанбаатар хоёр нэг зорилгын төлөө хамтдаа тэмүүлж буй хүмүүс. Тэдний чин хүсэл бол Монголын триатлоны спортыг дэлхийн түвшинд хүргэх. Тийм түвшинд хүрэхэд ч монголчуудад маш том боломж бий гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрсөн нь ч бий.  

Ямартай ч олимпод оролцох тамирчдынхаа хамтаар Б.Цагаанбаатар шүүгчийнхээ хэрхэн ажиллахыг Монголчууд харах нь. Тэрбээр 8-р сарын 24-нөөс 9-р сарын 5-нд “Токио-2020” олимпийн паралимпийн тэмцээнийг шүүж Монгол гэх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгана.

Эх сурвалж: toim.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624730
0 эможи

keyboard_arrow_up