Шударга бус шүүгчдийн асуудлаар ерөнхийлөгчид хандсан иргэн Б.Сарнай шаардлагынхаа хариуг авахаар ЖАГСАЖ байна
Өнгөрсөн даваа гарагт өмгөөлөгч Б.Баасанцогтоос мөнгө авсан гэх 11 шүүгчдийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэн Б.Сарнай төрийн ордны гадаа мэдээлэл хийж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Тодруулбал, Б.Баасанцогтоос мөнгө авсан гэх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэгийн шударга бус үйлдлээс болж тухайн иргэн нийт 8 тэрбум төгрөгийн хохирол амссан бөгөөд тус хэрэг нь хоёр жил гаруй хугацаанд шийдэгдэлгүй сунжирч байгаа талаар мэдээлж байсан юм.
Тиймээс тус хэргийг шийдэхэд тусалж, шударга бус шүүгчдэд арга хэмжээ авахыг хүссэн өргөдлөө ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн юм.
Тэгвэл өнөөдөр Б.Сарнай нарын иргэд Ерөнхийлөгчид хүргүүлсэн шаардлагынхаа хариуг шаардаж төв талбай дээр суулт зарлаж байгаа юм. Тэрбээр “Хүргүүлсэн шаардлагын хариу одоог хүртэл ирээгүй байна, тиймээс би хариугаа автлаа энд зогсоно. Манай гэр бүл 30 жил хөдөлмөрлөж олсон мөнгө, хөрөнгөөрөө хохирч, өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байна. Тиймээс энэ шүүгч ч гэсэн бусдаас мөнгө авч, завхруулдаг гэсэн хардлага үүсэж байгаа юм” гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|