Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулна Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулна

2021 оны 3 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хангамж, нийлүүлэлт, үнийг тогтвортой байлгах зорилгоор арилжааны банкны шаардлага хангасан 17 аж ахуйн нэгж нийт 11 мянган тонн махны нөөцийг бүрдүүлээд байна.

Нөөцийн махыг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хүнсний 400 гаруй дэлгүүрээр худалдан борлуулах бэлтгэл ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулж байна.
 
Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор 2020 онд худалдаалж байсан үнээр буюу

  • хонины ястай махыг килограмм нь 6700 төгрөг,
  • үхрийн ястай мах 7700 төгрөг,
  • ямааны мах 6200 төгрөгөөр борлуулах нөхцөлийг бүрдүүллээ.

Махны чанарын хувьд холбогдох стандартын шаардлагыг хангасан мах бэлтгэсэн. Цаашид нөөцийн махны худалдан борлуулах үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавьж ажиллана.
 
Иргэд та бүхэн нөөцийн мах худалдан авахдаа заавал НӨАТ-ын баримтаа хэвлүүлэн авах хэрэгтэй болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
624795
1 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up