Сэмжид хужирт сувиллын голомттой холбоотой 1202 хүнээс шинжилгээ авчээ Сэмжид хужирт сувиллын голомттой холбоотой 1202 хүнээс шинжилгээ авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сэмжид хужирт сувиллын голомттой холбоотой 1202 хүнээс шинжилгээ авчээ

2021 оны 3 сарын 29

"Сэмжид Хужирт" сувилал коронавирусийн халдварын томоохон голомт болоод байна. Уг амралтанд гуравдугаар сарын 1-25-ны хооронд 13 аймгийн 174 иргэн амарсан бөгөөд энэ сарын 27-ны байдлаар, тэдний 62-оос халдвар илэрсэн юм.

Энэ талаар Өвөрхангай аймгийн Онцгой комиссын Мэдээлэл харилцааны багийн ахлагч  Я.Жаргалаас тодруулахад “Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-ийн явуулын лаборатори “Сэмжид Хужирт” сувилалд тархсан халдварын голомтод гуравдугаар сарын 24-нөөс ажиллаж эхэлсэн. Одоо тав хоног ажиллаж, нийтдээ 1202 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Сумын Эрүүл мэндийн төв дээр 233 түргэвчилсэн шинжилгээг хийсэн. Анх тус сувилалд амарч байгаад Увс аймагт очсон иргэн сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэж, шинжилгээний хариу нь баталгаажсан. Үүний дагуу сувилалд хөл хорио тогтоосон юм.

Өнөөдрийн байдлаар 33 хүн эмчлүүлж байгаагаас хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, бусад хүмүүсийн биеийн байдал хөнгөн байгаа.  гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624861
0 эможи

keyboard_arrow_up