Б.Баатархүү: Офицер согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байлдагчийн биед халдсан хэргийг шалгаж байна Б.Баатархүү: Офицер согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байлдагчийн биед халдсан хэргийг шалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 20, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баатархүү: Офицер согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байлдагчийн биед халдсан хэргийг шалгаж байна

2021 оны 3 сарын 29

Arslan.mn

Цэргийн албанд явж буй залуустай холбоотой хар бараан мэдээлэл сүүлийн үед тасрахгүй байгаа. Гарч буй хэрэг бүрт арга хэмжээ авна. Цэргийн эрхийг зөрчсөн асуудалд АНХААРАН ажиллана гэж удаа дараа мэдээлэл өгөхөөс цаашгүй Зэвсэгт хүчний жанжин штабтай холбоотой ахин цэргийн амь насны ноцтой асуудалтай холбоотой харамсалтай хэрэг өчигдөр /2021.03.28/ гарлаа.

Тодруулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага цэргээ хэвтэрт орж, ухаангүй болтол нь зодсон хэрэг энэ сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутагт болсон талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү "Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 хэлтсээс уг хэргийг шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар "ЦЭРГИЙН" байранд гарсан уг хэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ байлдагчийн биед халдсан нь тогтоогдоод байгаа. Хэрэг дөнгөж шалгагдаж эхэлж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624896
1 эможи

Зочин
2021-03-30 08:43
Цэргийн ангиудаар нэг ГАЛЗУУ хүмүүс байгаан биш үү.ЕР НЬ ЕБС-төгссөн амьдралын боломжгүй айлын хүүхдүүд 1 жилийн курсд суугаад л цэргийн хүн болж байна.Энэ бага дарга ч юмуу ямар нэг бага зэргийн удирдах ажилд охж байгаа нь туйлын буруу байна.Жнь: тэр нөхөр олигтой сурсанч юмгүй,ямарч хүмүүжил байхгүй,яаж байхөвдээ хөлссөн ходоодтой аиьтан гудамж метрлээл,болох болохгүй хүүхдүүдтэй нөхөрлөөд,аль адгийн зан авир сураал нэг юм 11 -р анги төгссөн болоол(ангийн багшид хэдэн төгрөг атгуулнаа бас) тэр бага даргын курсд орох бөөн хүсэл нь биелнэ.Түүний дараа л тэр нөхрийн дотоод сэтгэлийн,өөрийнх нь олж авсан авир зан гарч ирээд өнөөдрийн гэмт хэргийн суурь нь болж байгааг эргэж харах цаг нь болжээ.Армид 1 жилийн курс гэж байх ёсгүй гэж санаж байна.ОДОО БААХАН 1 ЖИЛИЙН КУРС ТӨГССӨН НӨХДҮҮД НӨГӨӨ ЭНХИЙГ САХИУЛАХ БҮРЭЛДЭХҮҮНД ОРООД ЯВЧИХАЖ БАЙНА.ИРЭЭЛ НЭГ Л ИХ СҮРХИЙ АМЬТАН АНГИ НЭГТГЭЛД БАС Л НЭГ УДИРДАХ АЖИЛД ОЧИХООД 3 ДЭЭШ ЖИЛ БОЛООЛ БАС ЦЭРЭГ ЗОДОХ АЛАХ ТАКТИКАА ХЭРЭГЖҮҮЛНЭ ШҮҮДЭЭ.ЭНЭ Л ХӨМГИЙН СУЛ ТАЛ ГЭЖ БОДОЖ БАЙНА.НЭГ ЖИЛИЙН КУРС ТӨГССӨН БАГА ДАРГА НАР,ХҮН АЛАХ 1 ЖИЛИЙН КУРС ТӨГСӨН ШИГ ................
keyboard_arrow_up