Дүүгийнхээ аминд хүрсэн гэх С.Ганболдыг шүүх хурал хойшилжээ Дүүгийнхээ аминд хүрсэн гэх С.Ганболдыг шүүх хурал хойшилжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дүүгийнхээ аминд хүрсэн гэх С.Ганболдыг шүүх хурал хойшилжээ

2021 оны 3 сарын 30

Arslan.mn

16 настай охин дүүгийнхээ аминд хүрсэн гэх С.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь /Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан/ заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ганболдод холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг гуравдугаар сарын 29-ний өдрийн 10 цагт товложээ.

Гэвч шүүгдэгч С.Ганболдын өмгөөлөгч Б.Банзрагч нь Ковид-19 цар тахлын ойрын хавьтагч болсон учир 14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай гэх нөхцөл байдлын улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс шүүх уг хүсэлтийг хүлээн авч хуралдааныг ирэх сарын 12-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч С.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624929
0 эможи

keyboard_arrow_up