О.ЭРДЭНЭХИШИГ: Цагдаагийн байгууллагаас гаргадаг 9 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг “E-mongolia” системээс авах боломжтой О.ЭРДЭНЭХИШИГ: Цагдаагийн байгууллагаас гаргадаг 9 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг “E-mongolia” системээс авах боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

О.ЭРДЭНЭХИШИГ: Цагдаагийн байгууллагаас гаргадаг 9 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг “E-mongolia” системээс авах боломжтой

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс Төрийн цахим мэдээлэл солилцох “E-mongolia” систем ашиглан цахим хэлбэрээр цагдаагийн байгууллагаас үзүүлэх төрийн үйлчилгээний талаар тодрууллаа.

-Монгол Улсад мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээ бий болж төлөвшөөд багагүй хугацаа өнгөрч төрийн болон хувийн хэвшлийн зарим үйлчилгээнд онлайн үйлчилгээний хэлбэр нэвтэрсэн. Цагдаагийн байгууллагаас хэчнээн үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжтой болсон бэ?

-Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал юм.

Энэ нь харилцан ялгаатай чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагуудын зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох боломжтойгоос гадна том төрөөс ухаалаг төр рүү шилжих улмаар иргэн төвтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд ихээхэн чухал.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 259, 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149, 2020 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 90 дугаар тогтоолд цагдаагийн байгууллагаас үзүүлэх 12 төрлийн үйлчилгээ, лавлагааг олгохоор заасан.

Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн оны дугаар сард Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран батлагдсан жагсаалт дахь долоон төрлийн үйлчилгээ, дээрх тогтоолд заагдаагүй боловч цахимаар хүргэх боломжтой гурван төрлийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ээр дамжуулан иргэдэд хүргэж эхэлсэн.

2021 оны байдлаар цагдаагийн байгууллага:

  1. Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа,
  2. Жолоодох эрхийн оноо,
  3. Жолоочийн лавлагаа, мэдээлэл,
  4. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт,
  5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт,
  6. Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт,
  7. Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт,
  8. Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох,
  9. Монгол Улсын Олон улсын жолооны үнэмлэх захиалах (1,2,3 жил) гэсэн есөн төрлийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-аар дамжуулан иргэдэд хүргэж байна.

-Цаашид Төрийн үйлчилгээний систем “E-mongolia”-д цагдаагийн байгууллагаас ямар лавлагаа, үйлчилгээг нэмж хамруулах вэ?

-Цаашид батлагдсан жагсаалтад тусгагдсан,
  1. Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох,
  2. Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа,
  3. Аюултай болон овор ихтэй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох,
  4. Монгол Улсын хилээр галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл нэвтрүүлэх, худалдан борлуулах төвөөс худалдан авах зөвшөөрөл олгох,
  5. Галт зэвсгийн гэрчилгээ олгох зэрэг үйлчилгээ, лавлагааг 2021 онд багтаан төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д холбохоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран ажиллаж байна.
Вэбсайтаар харагдах байдал “Үйлчилгээнүүд” цэс

Гар утсаар “E-mongolia” аппликэшний харагдах байдал

 

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624947
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up