Дээд шүүх Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг хянан хэлэлцэнэ Дээд шүүх Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг хянан хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Дээд шүүх Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг хянан хэлэлцэнэ

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

Улсын дээд шүүх өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүний гомдлыг хэлэлцэнэ.

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны долоодугаар сарын 22-нд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хэлэлцсэн юм. Улмаар шүүгдэгч Ж.Мөнхгал, С.Баяр, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт гурав, О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргасан юм. Үүнийг нь шүүгдэгч нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатанд буцаасан бөгөөд шүүгдэгч нар давж заалдсан юм. 

Шүүгдэгчдийн өмгөөлөгч нар энэ хэргийг нууцаас гаргуулах саналаа Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад уламжлаад байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624949
2 эможи

иргэн
2021-03-31 09:23
Яргачдад ялыг нь тултал нь үүрүүл
keyboard_arrow_up