Ерөнхийлөгч Х.Баттулга болон А.Гансүх нар улсад 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэв Ерөнхийлөгч Х.Баттулга болон А.Гансүх нар улсад 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга болон А.Гансүх нар улсад 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэв

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

Эдийн засагч Л.Наранбаатар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх болон Ерөнхийлөгч Х. Баттулгатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр би улсад онц их хэмжээний буюу 55 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн нотлох баримтыг танилцуулах гэж байна. Уг хэрэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний “хонгил”-ын шүүх, прокуроруудтай холбогдож байгаа юм. Өнөөдөр би энэ бүлэглэл нуун дарагдуулж, хэрэгсэхгүй болгосон 55 тэрбум төгрөгийн хохирлыг нэхэмжилж ард түмэнд олгуулахаар мэдээлэл хийж байна.

А. Гансүх Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны дэд сайдаар ажиллаж байгаад сайд болсон. Тухайн үед сайд нь Х.Баттулга байсан. Энэ хүмүүс төмөр замын бүтээн байгуулалтаас хулгайлсан 55 төгрөгийг хулгайлахад шүүгч, прокурорууд оролцсон. Би тэдний зарлах гэж байна.

Arslan.mn

Тавантолгой Гашуун сухайтын бүтээн байгуулалт 276 км төмөр замыг “Энержи Ресурс” компани улсаас нэг ч төгрөг авахгүйгээр бүтээн босгох санжүүлэт, ТЭЗҮ-гээ хийж Зам тээврийн яамтай гэрээ байгуулж уг ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байсан. 2012 онд Х.Баттулга Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайдаар, дэд сайдаар А.Гансүх ажиллаж байсан.

Гэтэл энэ хүмүүс “Энержи Ресурс”-ын гэрээг цуцалж Монголын төмөр замд шилжүүлсэн. Х.Баттулга өөрийн ойрын хүмүүсээ бүх хэрэгтэй албан тушаалуудад томилсон. 

Улмаар 780 гаруй тэрбум төгрөгийн зээл авч, жилд 55 тэрбум төгрөгийг хүүд нь төлж байна. Эндээс туслан гүйцэтгэх компаниудаар дамжуулж 55 тэрбум гаруй төгрөгийг шамшигдуулсан гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон” гэв.

ВИДЕО:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624976
1 эможи

Зочин
2021-03-31 14:31
Бүгдийг нь зарла. Дэлхий нийтийн шившиг болго. Иймэрхүү нохдууд Монголыг удирдаж байна гээд
keyboard_arrow_up