АВЛИГА авч хэрэг хаадаг гэх Баян-Өлгий аймгийн ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫГ ажлаас нь чөлөөлжээ
2021 оны 3 сарын 31
Гэмт хэрэгтнүүдээс авлигал авч хэргийг нь хаадаг хэмээн нийгмийн сүлжээгээр шүүмжлүүлж байсан Баян-Өлгий аймгийн Ерөнхий прокурор Т.Батсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр 2011 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй арав гаруй жил Баян-Өлгий аймгийн Ерөнхий прокурор хийж байгаа бөгөөд гэмт хэрэгтнүүдийн хэргийг хаацайлж, хэрэгсэхгүй болгодог хэмээн шүүмжүүлж байсан юм. Тухайлбал, АТГ-аас Баян-Өлгий аймгийн эмч нар эрүүл хүмүүст хуурамч онош тогтоон, нийгмийн даатгалын халамжид хамруулдаг байсан хэргийг шалган, 40 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.
Гэвч хууль хүчний байгууллага, прокурорын нөлөөлөл байснаас хэргийн шалгах явц маш удаашралтай болж дээрх хэргийн харьяаллыг өөрчилж шалгаж байгаа аж.
Энэ мэт Т.Батсүх прокурортой холбоотой олон гомдол гардаг учраас ажлаас нь чөлөөлсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
624979
4 эможи
Зочин
2021-03-31 14:29
Ер нь иймэрхүү новшнууд олон байгаа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: