ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад 1 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад 1 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад 1 жилийн ХОРИХ ЯЛ оноожээ

2021 оны 3 сарын 31

Arslan.mn

Улсын Дээд шүүхэд өнөөдөр (2021.03.31) ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн олон цаг зөвлөлдөж, шийдвэрээ гаргалаа. 

Тэднийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэм буруутай гэж үзлээ.

Тодруулбал, Улсын Дээд Шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноох шийдвэр гаргалаа.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон байдаг. 

Гэвч давж заалдах шатны шүүхээс тэдэнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болж, батлан даалтад гаргасан. Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, прокурорын байгууллагаас Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичсэн билээ. Түүнчлэн шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байдаг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625001
2 эможи

Зочин
2021-04-01 23:57
Төр мэдээд шийдсэн биз ээ. Хэдхэн сар суугаад гарах юм гэсэн. Ирээдүйн карьер бол дашийн шог боллоо доо.
zochin
2021-04-01 10:46
Mongoliin Tuluu Zutge geed l iimel baidald ordog shuu !
zochin
2021-04-01 10:45
Mongoliin Tuluu Yavsan Hyn daraa iim baidald l ordog shuu
keyboard_arrow_up