УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагджээ
2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын биеэр эдлэх нэг жилийн ялын хугацаа дуусгавар болж, суллагджээ.
Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан хэмээн буруутгаж, шүүхээс хорих ял оноосон билээ.
Анхан шатны шүүхээс түүнд 5.5 жилийн ял оноосон бол Улсын дээд шүүх нэг жилийн хорих ял болгон бууруулж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хассан юм
Тэрбээр "Та бүгд сайн байна уу? "Улс төрийн хөл хорио"-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батлана. Би Та бүгдийн адил сураггүй болсон шудрага ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улстөрөөр маш их цангаж байна" хэмээн жиргэсэн байна.