Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

2021 оны 4 сарын 06

Arslan.mn

Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2021 оны 04 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим, Алтайн уулархаг нутгаар 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 15-20 хэм дулаан, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

2021 оны 4 дүгээр сарын 07-11 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд Хөвсгөлийн уулсаар, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625164
0 эможи

keyboard_arrow_up