Хорих ял эдэлж буй 70 хүнээс халдвар илэрчээ Хорих ял эдэлж буй 70 хүнээс халдвар илэрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Хорих ял эдэлж буй 70 хүнээс халдвар илэрчээ

2021 оны 4 сарын 06

Arslan.mn

ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хорих ангид коронавирусийн халдвар илэрсэн талаар мэдээлэл тараад байгаа юм.

Тус газраас "Шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрсэн. 

Халдвар илэрсэн хоригдогч нараас биеийн байдал хүндэрсэн зүйлгүй, шаардлагатай хүмүүсийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж байна. Нийт хоригдогч нараас /ПГУ/ шинжилгээ авсан бөгөөд өнөөдрөөс вакцинд хамруулах ажлыг эхлүүлээд байна.

Нийт батлагдсан тохиолдол 70 бөгөөд 18-ыг нь цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт, ойрын болон дам хавьтлын хамт тусгаарласан. Үлдсэн 52 тохиолдлыг зөөвөрлөх шаардлагагүй гэж үзэн 409 дүгээр хаалттай хорих ангид /шүүхээс шинээр хорих ял шийтгүүлсэн хүмүүсийг түр тусгаарлах байр/ тусгаарлан эмчилж байна" гэжээ.         

Мөн тус газар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос гаргасан эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийг цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллах, ямар төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллах талаарх зөвлөмж, УОК, Эрүүл мэндийн яамны зөвлөмж, Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар илэрсэн тохиолдолд ажиллах хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаагаа мэдэгдэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625179
0 эможи

keyboard_arrow_up