Таван настай охиныг дайрч, амийг нь хохироосон Б-д 1,6 жилийн хорих ял оноожээ Таван настай охиныг дайрч, амийг нь хохироосон Б-д 1,6 жилийн хорих ял оноожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Таван настай охиныг дайрч, амийг нь хохироосон Б-д 1,6 жилийн хорих ял оноожээ

2021 оны 4 сарын 07

Arslan.mn

Өнгөрсөн оны аравдугаар сарын 5-ны өдөр явган хүний гарцаар гарч байсан таван настай хүүхдийг дайрч амь насыг нь хохироосон осол гарсан.  Тухайн үед  Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр BMW X3 маркийн автомашины жолооч Б явган зорчигч Б, О нарыг мөргөсөн бөгөөд ослын улмаас 9 настай, эрэгтэй, О гэмтэж, 5 настай, эмэгтэй Б-н амь насыг хохироосон юм.

Улмаар жолооч Б цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг. Уг хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 24-нд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон ч шүүгдэгч Б.-ийн өмгөөлөгчийн шүүх хурал давхардсан шалтгаанаар хойшилсон байдаг.

Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд шүүх хуралдаан болж, шүүхээс шүүгдэгч Б-г гэм буруутайд тооцож 1.6 жилийг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн жолоо барих эрхийг зургаан жилээр хассан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
1
confuse an post
1
angry an post
13
625252
20 эможи

Tt
2021-04-08 15:46
Ял завшаагүй бол ????????????????
keyboard_arrow_up