Цагдаагийн байгууллагаас С.Эрдэнэцогттой хамт хөл хорионы дэглэм зөрчсөн цагдаад хариуцлага тооцно
Улаанбаатар хотод өндөржүүлсэн бэлэн байдлын үед загвар өмсөгч С.Эрдэнэцогт цагдаагийн алба хаагчтай машинаар сэлгүүцэж байгаа бичлэгээ цахим орчинд тавьжээ. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий Газраас цахим орчинд цацагдсан тус бичлэгийг шалгаж, хөл хорионы дэглэм зөрчсөн гэх үндэслэлээр тухайн цагдаагийн алба хаагчид хариуцлага тооцохоор болжээ.
Нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын үед явган эргүүлийн 1481 чиглэлд 2779 алба хаагч, машинт эргүүлийн 63 чиглэлд 132 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Орон нутагт явган эргүүлийн 1716 чиглэлд 1176 алба хаагч, машинт эргүүлийн 48 чиглэлд 119 алба хаагч ажиллаж байна.
Цагдаагийн байгууллагаас цар тахлын үед нийтийн хэв журмыг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүргээ гүйцэтгэн ажиллаж байна.
Алба хаагчид 11841 хүн, 2014 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж 388 удаа сэрэмжлүүлэг өгч, 8038 хүнд шаардлага тавьж, аж ахуйн нэгж байгууллагад 526 мэдэгдэл хүргүүлжээ.