Бөхчүүд Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэх хандив цуглуулж эхэлжээ
Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож, 20 хоног саатуулагдаад буй.
Харин Э.Энхбатын биеийн байдал муу ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тодруулбал, түүний унтуулгын үйлчилгээг нь зогсоосон ч ухаан ороогүй тул дахин унтуулаг хийсэн гэх албан бус мэдээлэл бий.
Тэгвэл Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр болсон бололтой. Учир нь бөхчүүдийн дунд түүний эмчилгээнд зориулсан хандивын ая өрнөж эхэлсэн байна.
Энэ талаар Улсын начин Э.Даш “21 аймгийн нийт бөхчүүдэд хандаж, хандив цуглуулж уриалга” гаргажээ.
Тэрбээр " Зөвхөн бөхчүүдэд!!!
Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх, үлэмж бадрах манлай начин Э. Энхбатын эмчилгээний зардалд дэм болох зорилгоор уг хандивыг эхлүүлж байна бөхчүүдийн гэр бүлээс.
Өв соёлын зангилаа эв нэгдэлийн илэрхийлэл болсон 21 аймгийн нийт БӨХЧҮҮДЭЭ уриалах нь:
Монгол бөхийн буян заяа их ээ! Бид нэгэндээ хэцүү үед нь туслах гэж нэгдэж чаддаг байх ёстой. Олон түмний залбирал, тусламж, сайхан ерөөлөөр начин маань эрүүл саруул болж зүлэг ногоон дэвжээн дээрээ эргэн ирэх өдөр ойрхон гэдэгт итгэж байна. Яаралтай Солонгос улсруу нисэхээр болсон тул та бүхэн минь яаравчлаарай. Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээх болтугай.
Хандив хүлээн авах данс :
Хаан банк 5003357995
Улсын начин Б. Батэрдэнэ
Гүйлгээний утга : Аймаг, цол, нэр" гэжээ.