Орон нутагт зорчих  ИРГЭД очих аймгийнхаа  Онцгой комиссоос  ЗӨВШӨӨРӨЛ авна Орон нутагт зорчих ИРГЭД очих аймгийнхаа Онцгой комиссоос ЗӨВШӨӨРӨЛ авна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Орон нутагт зорчих ИРГЭД очих аймгийнхаа Онцгой комиссоос ЗӨВШӨӨРӨЛ авна

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

Орон нутагт зорчих хөдөлгөөнд Улсын онцгой комиссын Шуурхай штаб хяналт тавьж зөвшөөрөл олгох 14 хоногийн хугацаа 04 дүгээр сарын 11-ний 06:00 цагаар дуусгавар болж байна.

Иймд, орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021.04.09-ний өдрийн А/265 дугаар Захирамжийн 2.8-д зааснаар зохицуулна.

Өөрөөр хэлбэл, орон нутагт зорчих иргэн очих аймгийнхаа Онцгой комисст хүсэлтээ гарган зөвшөөрсөн шийдвэр авсан байх, ПГУ шинжилгээний 72 цагийн доторх сөрөг хариутай байх шаардлагатай юм.

 Тиймээс иргэн, хуулийн этгээд зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл гараагүй байхад зорчих чиглэлд хөдөлгөөн үйлдэж шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625390
0 эможи

keyboard_arrow_up