Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийг Говь-Алтайд ЦАГДАН хорьжээ Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийг Говь-Алтайд ЦАГДАН хорьжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 08, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Харуулын даргаа хөнөөсөн цэргүүдийг Говь-Алтайд ЦАГДАН хорьжээ

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

Өнгөрсөн долоо хоногт Говь-Алтай аймаг дахь хилийн цэргийн 0214 дүгээр ангийн хоёр цэрэг харуулын даргаа буудаж хөнөөгөөд, оргон зайлсан хэрэг гарсан билээ.

Тэднийг хэрэг гарснаас хойш хоёр өдрийн дараа буюу өчигдөр /2021.04.11/ 10:20 цагийн үед тус аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг. 

Эх сурвалжийн мэдээлснээр харуулын даргаа буудаж хөнөөсөн хоёр цэргийн хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт шалгаж, цагдан хорьжээ.  

Өөрөөр хэлбэл, тэднийг Эрүүгийн хуулийн 10.1 дэх хэсгийн “Бүлэглэж, албан үүрэгтэй нь холбогдуулж бусдын амийг бүрэлгэсэн”, 28.2-ын “Дарга, захирагчаа эсэргүүцсэн”, 28.5-д заасан “Цэргийн албанаас оргон зайлсан”, 28.15-ын “Хилийн алба хаах журам зөрчсөн”, 17.2-т заасан “Бусдын эд хөрөнгө дээрэмдсэн” гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорьсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
625416
3 эможи

keyboard_arrow_up