Хар тамхины хэрэгт холбогдсон НИГЕРИ ИРГЭДИЙН хэргийг шүүхэд шилжүүлэв Хар тамхины хэрэгт холбогдсон НИГЕРИ ИРГЭДИЙН хэргийг шүүхэд шилжүүлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 08, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хар тамхины хэрэгт холбогдсон НИГЕРИ ИРГЭДИЙН хэргийг шүүхэд шилжүүлэв

2021 оны 4 сарын 12

Arslan.mn

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий дунд сургууль болон сургалтын төвд багшаар ажиллаж байсан Холбооны Бүгд Найрамдах Негири улсын иргэн Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон, Монгол Улсын иргэн У.Ариунзул нарыг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд 2019 оны нэгдүгээр сард дайчлан баривчилсан байдаг. 

Тэдэнд анхан шатны шүүхээс зургаан жилийн ял оноосон ч давж заалдах шатны шүүх У.Ариунзул, Адекола Олавасен, Азеез, Анози Дарлингтон Дон нарт холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 955 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр тухайн шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаасан байдаг.

Тэгвэл тэдэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Одоогоор шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625417
0 эможи

keyboard_arrow_up