ЭМДЕГ: 2021 онд тусламж үйлчилгээ үзүүлэх 2446 байгууллагатай гэрээ байгууллаа
2021 оны 4 сарын 13
ЭМДЕГ-аас 2021 онд шинээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудаа танилцууллаа.
ВИДЕО:
ЭМДЕГ-ын Худалдан авалт, хэрэг эрхлэлтийн газрын дарга н.Ариунсайхан:
ЭМДЕГ-аас 2021 онд тусламж үйлчилгээ худалдан авах 2446 байгууллагатай гэрээ байгуулаад байна. Тус байгууллагуудаас төрийн өмчийн 69 эмнэлэг, хувийн хэвшлийн 170, сувилал 130, өрх сум тосгоны ЭМТ 510, эмийн сан 1667 байна.
Энэ онд нийслэлд Интермед, Гурван номун, Мамбадацан, Мишээл орбита, Увидаст байгаль, Чимэг Оюу, Мөнхийн ус гэх эмнэдгүүдтэй гэрээ байгуулаагүй байна.
Дээрх гэрээ байгуулсан байгууллагыг тусламж үйлчилгээ үзүүлэх төрлөөр нь ангилвал
- Хэвтүүлэн эмчлэх төрлөөр-215
- Амбулаторын үзлэг, хяналт шинжилгээ-71
- Өндөр өртөгтэй оношилгоо-52
- Яаралтай тусламж-56
- Түргэн тусламжийн -37
- Телемецин-6
- Өдрийн эмчилгээ үйлчилгээ-68
- Диализын тусламж үйлчилгээ-47
- Хорт хавдрын химийн туслах үйлчилгээ-34
- Сэргээн засах тусламж үйлчилгээ-78
- Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ-54
- Уламжлалт анагаах ухааны -68 байгууллага тус тус гэрээ байгуулсан байна.
2021 онд эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулж иргэдэд хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалттай доорх линкээр орж танилцана уу.
http://www.emd.gov.mn/%d1%8d%d1%80%d2%af%d2%af%d0%bb-%d0.../
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
1
1
625478
4 эможи
Цуцал
2021-04-14 09:05
Гэрээ байгуулахгуй байгаа эмнэлгуудийн Гэрэг цуцал
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: