БАЙРШИЛ: Хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах ЯВУУЛЫН ЦЭГҮҮД
2021 оны 4 сарын 15
Орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна.Үүнд:
- Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спортын ордон,
- Сонгинохайрхан дүүргийн 5 шарын “Номин агуулах”-ын гадна талбай
- Баянзүрх дүүргийн “Тэнгэр” плаза гадна талбай
Дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625548
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: