Иргэн Д.Мөнхбатыг  “Энхсаран“ сувилалд тусгаарлагдахдаа ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ, бусдыг өдөөн турхирсан ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР  татжээ Иргэн Д.Мөнхбатыг “Энхсаран“ сувилалд тусгаарлагдахдаа ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ, бусдыг өдөөн турхирсан ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР татжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Иргэн Д.Мөнхбатыг “Энхсаран“ сувилалд тусгаарлагдахдаа ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ, бусдыг өдөөн турхирсан ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР татжээ

2021 оны 4 сарын 15

Arslan.mn

Монгол Улс анх "Энхсаран" сувиллаас коронавирусний халдварыг дотооддоо алдаж байсан билээ. Харин халдвар хамгаалалтын дэглэм алдагдаж, коронавирусний халдварыг дотооддоо алдсан "Энхсаран" сувиллыг шалгаж, нэр бүхий нарын 13 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар албаныхан өмнө мэдээлсэн.  Яллагдагчаар татагдсан нэр бүхий 13 хүний дунд халдвартай нь батлагдаж тусгаарлалтад байсан  иргэн Д.Мөнхбат багтсан бөгөөд сошиал орчинд  "Энхсаран" сувиллын асуудлыг ил болгосон иргэнийг яллагдагчаар татсан тухай мэдээлэл сошиалд цацагдаад буй. 

Тэгвэл иргэн Д.Мөнхбатыг яллагдагчаар татсан нь шалтгаан нь "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байхдаа хөл хорионы халдвар хамгааллын дэглэм санаатайгаар зөрчиж, үймээн үүсгэж, бусдыг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэн  тусгаарлах байрны дэглэм зөрчсөн асуудлаар шалгагдсан байна.

Тодруулбал, тухайн үед тусгаарлагдаж байсан иргэдийг турхирч, дураараа бусдын өрөө рүү хэсч, амны хаалтаа зүүхгүй асуудал үүсгэн халдвар хамгааллын дэглэм зөрчсөн,  таван иргэн байсны нэг нь иргэн Д.Мөнхбат аж. 

Энэ асуудлыг эргэн сануулахад, түүнийг иргэдийг өдөөн турхирч, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн Эрүүгийн хуулийн 15.6.1-т зааснаар яллагдагчаар татах саналаа ЦЕГ-аас сарын өмнө прокурорт хүргүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Мөн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэдээс дураараа байраа солих, бусдын өрөөгөөр хэсэх, амны хаалтаа зүүхгүй байх зэрэг тусгаарлах байрны дэглэм журмыг зөрчсөн нийт 5 иргэнийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 15.6.1 хэсэгт буюу бусдын амь насанд аюул учруулж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
625587
4 эможи

Зочин
2021-04-16 09:02
Үүрэг хариуцлага гэж мэдэхгүй, эрхээ хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс маш их болжээ.
Зочин
2021-04-15 18:33
Харах царайны эмийн шинж орсон сда л бна
Үйлчлүүлэгч
2021-04-15 18:17
Зөв байна. Төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад халдвар тараасан_ арга хэмжээ авалгүй удаасан гэж хариуцлага тооцох ажил яагаад удааширсан вэ.
Зочин
2021-04-15 17:05
zuv davarsan ymnuudiig shiitge
keyboard_arrow_up