“ХӨЛ ХОРИОНЫ ХОХИРОГЧИД“ “ХӨЛ ХОРИОНЫ ХОХИРОГЧИД“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ХӨЛ ХОРИОНЫ ХОХИРОГЧИД“

2021 оны 4 сарын 16

Хаврын дэлгэр цаг ирж, хэн бүхний сэтгэл сэргэх цаг дор бид гэр гэртээ... Хэдийг болтол байдал ийм байхыг таашгүй ч бид гэртээ л өнжвөл өөдөөс ирэх үхлийг сөрж чадах мэт. Өмнө нь бид хайрттайгаа уулзах гэж хүссэн үедээ хичнээн хол байсан зорьж очдог байсан бол одоо "Хайртай бүхнээ хамгаалж гэртээ байх ёстой" болжээ. Хөдөө орон нутагт хаваржих аав, ээждээ очиж тохой өргөн золголгүй хоёр жилийг үдчихэж... Эрүүл л байвал ирэх жил заавал очно доо. Бүр хичнээн өдрөөр гэж бодон суух ч дотроос нэг юм гогдчихоод тавихгүй л байна. 

Засгийн газраас халдварт өвчний байдал хүндэрсэн гэж үзэн тав дахь удаагаа бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлав. Дахиад л хамгийн сүүлийн удаа бэлэн байдал зарлаж байна гэж хэлсэн ч бараг хэн ч итгэсэнгүй. Энэ удаагийнх тэгэхдээ арай өөр. Монгол Улсын бүх иргэнд 300,000 төгрөг өгч хөл хориогоо тавьлаа.

Энэ мөнгө хэрэгтэй гэр бүлдээ маш их хэрэгтэй байсан бол нөгөө хэсэгт нь архины мөнгө болон очив. Үүнээс гадна 18-аас доош градустай архи, пиво, вино зарахаар боллоо. Гэтэл хөл хорио тавьсан эхний таван хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 661 дуудлага бүртгэгдсэн талаар ЦЕГ-аас мэдээллэв. 

Энэ тоо зөвхөн ЦЕГ-т бүртгэгдсэн л тоо болно. Үүний цаана хэд хичнээн иргэн аргаа бартал, тамираа тасартал согтуу хүний үйлдлийг тэвчээд суусан бол. Олон олон эмэгтэйчүүд, олон олон үрс айдастайгаар "Энэ хурдан унтаасай, энэ хөл хорио тавигдаасай, хаашаа ч хамаагүй зугтчих юмсан" гэсэн хүсэлтэй бачууран суусан бол... Ерөөсөө л ямар ч хөл хорионы үед архи зарахыг хоригломоор... 

 

Эх сурвалж: ARSLAN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625596
2 эможи

keyboard_arrow_up