“И-МАРТ” худалдааны төв ИРГЭДИЙГ МЭХЭЛЖ байна уу “И-МАРТ” худалдааны төв ИРГЭДИЙГ МЭХЭЛЖ байна уу
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 07, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“И-МАРТ” худалдааны төв ИРГЭДИЙГ МЭХЭЛЖ байна уу

2021 оны 4 сарын 16

“И-Март” худалдааны төвөөр үйлчлүүлсэн нэгэн иргэн 1 кг 16600 төгрөгийн үнэтэй усан үзэм худалдаж аваад, үнэнд дүйцэхээргүй санагдсан тул жинлэж үзтэл 2106 граммаар савласан, 34960 төгрөг гэх үнэлгээтэй усан үзэм 952 грамм байжээ. Улмаар тухайн хэрэглэгч дахин дурын нэг боодол усан үзмийг сугалан, дэлгүүрийн менежер болон худалдагчийн дэргэд жинлэж үзэхэд 2020 грамм гэж шошго наасан бүтээгдэхүүн 820 грамм байжээ.

Энэ тухай хууртагдсан хэрэглэгч сошиалд мэдээлэл нийтэлсэн ба олон нийтийн зүгээс ч ийм байдлаар удаа дараа хохирсон байхыг үгүйсгэхгүй гэх гомдол илэрхийлсээр байна.

Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ эл асуудалд анхаарал хандуулж, “Хэрэглэгчийг хохироож, худалдааны аргаар залилж, хуурч мэхэлж болохгүй” гээд, асуудлыг шалгахаар болсныг мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
625621
2 эможи

keyboard_arrow_up