ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр цагдаагийн байгууллага 503 ЗӨРЧИЛ, ГОМДОЛЫГ шалган шийдвэрлэлээ ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр цагдаагийн байгууллага 503 ЗӨРЧИЛ, ГОМДОЛЫГ шалган шийдвэрлэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр цагдаагийн байгууллага 503 ЗӨРЧИЛ, ГОМДОЛЫГ шалган шийдвэрлэлээ

2021 оны 4 сарын 16

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах,  хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. Өнөдөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд зөрчил, гомдолтой холбоотой “Хоногийн мэдээ”-г хүргэж байна. 

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 1769 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 10,760 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.  

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас өчигдөр улсын хэмжээнд нийт 9213 иргэн, 1707 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1613 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 170 аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлэн ажиллажээ. 

Зөрчил, гомдолтой холбоотой нийт 503 мэдээлэл ирсэнээс 395 нь нийслэлд, 108 нь орон нутгаас байв.

Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 107 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин зөрчил гарган эрүүлжүүлэгдсэн 13 иргэн байна. 

Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625630
3 эможи
keyboard_arrow_up