ҮХЦ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж эхэллээ ҮХЦ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж эхэллээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮХЦ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж эхэллээ

2021 оны 4 сарын 16

Arslan.mn

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Т.Доржханд, О. Мөнхсайхан, Д.Үүрцайх, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд нар оролцож байна.

Цэцийн хуралдаанд маргаан хянан хэлэлцэх ажиллагаа уг маргааныг урьдчилан шалгасан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго илтгэлээ танилцуулснаар эхэллээ. 

Arslan.mn

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан хэлэлцэж байгаа билээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэж иргэн Т.Доржханд нар үзэн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Эдгээр заалт нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй холбоотой. Улмаар Т.Доржханд нарын иргэд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэж Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй нь Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж буй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625635
0 эможи

keyboard_arrow_up