ЦАГ АГААР: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна ЦАГ АГААР: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

2021 оны 4 сарын 16

Arslan.mn

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна.

2021 оны 04 дүгээр сарын 16-ны 20 цагаас 04 дүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх гол орчмоор цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 18-наас 04 дүгээр сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

18-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи 20, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625638
0 эможи

keyboard_arrow_up