ҮХЦ: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр ДЭВШИХ ЭРХГҮЙ гэж үзэв ҮХЦ: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр ДЭВШИХ ЭРХГҮЙ гэж үзэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ҮХЦ: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр ДЭВШИХ ЭРХГҮЙ гэж үзэв

2021 оны 4 сарын 16

Arslan.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, Цэцэд мэдээлэл гаргасан юм. 

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар ҮХЦ-ээс "Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан болон ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин нэр дэвших нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1-ийн 2. 5.4 дэх заалтууд, Үндсэн хуулийн 1.2, 30.2, 70.1 гэсэн заалтуудыг тус тус зөрчинө" гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өгөхдөө “Өнөөдөр 15.00 цагаас Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан. Хуралдаанаас УИХ Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Тиймээс Одоо Үндсэн хуулийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ 15 хоногт авч хэлэлцэнэ. Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, хүлээн авбал уг шийдвэр эцсийнх буюу хүчин төгөлдөр болно. Харин гишүүдийн олонх эс дэмжвэл Цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг дахин хэлэлцэнэ” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
3
confuse an post
2
angry an post
3
625641
14 эможи

одоо
2021-04-17 14:17
ард түмэн жинхэнэ угаадас ялгадасан амьдралд живэх болно. 7 сарын 1 нээс 36% татвар НДШ гэж авах болно. 1 сая төгрөгны цалин авдаг өмхий оркоос 360 мянган төгрөг авч гар дээрээ 640 хүрэгтэй хүрэхгүй мөнгө авна хохь чинь муу гөлөгнүүдээ
иргэн
2021-04-17 09:27
Монголд ийм ерөнхийлөгч хэрнггүй байсан юм, ашгүй болж.
иргэн
2021-04-16 22:51
Сүг.Батболдын тэжээвэр нохой.Ард түмнийг тэнэг гэж битгий бодоорой.Хүрэлсүхийг ерөнхийлөгчөөр сонгуулж аваад монголын баялгийг тоносон бузар хар үйлдлээ дарах гэсэн Сүг.Батболдын ичгүүргүй ажиллагаа хэрэгжиж байна.Доржханд нохой өнөа орой идүүр дүүрэн угаадасаар шагнуулах юм байна.
Зочин
2021-04-16 19:28
butanhuu ih bn daa deeremchin
Зочин
2021-04-16 19:27
Энэ дорж ханд гэж үгээ зөөж хэлсэн залуу чинь яасан муухай хүнии мууд дуртай юм
keyboard_arrow_up