ЦАГ АГААР: Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар ЭРС ХҮЙТЭРНЭ ЦАГ АГААР: Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар ЭРС ХҮЙТЭРНЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар ЭРС ХҮЙТЭРНЭ

2021 оны 4 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр /2021.04.18/ ихэнх нутгаар салхи шуургатай, нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Маргааш буюу энэ сарын 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи  энэ сарын 20-нд зарим газраар, 21-22 нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. Маргааш буюу энэ сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж, энэ сарын 21-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр эрс хүйтэрнэ гэж Цаг уур орчины шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625672
0 эможи

keyboard_arrow_up