“Ард”-ын Ч.Ганхуяг бүтээгчийн зөвшөөрөлгүй “ЧОНО“-ын баримлыг ашигласан гэв үү “Ард”-ын Ч.Ганхуяг бүтээгчийн зөвшөөрөлгүй “ЧОНО“-ын баримлыг ашигласан гэв үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Ард”-ын Ч.Ганхуяг бүтээгчийн зөвшөөрөлгүй “ЧОНО“-ын баримлыг ашигласан гэв үү

2021 оны 4 сарын 18

Arslan.mn

“Ард санхүүгийн нэгдэл” ХХК-ийн захирал Ч.Ганхуяг бүтээгчийн зөвшөөрөлгүй "ЧОНО"-ын баримлыг ашиглан ОЮУНЫ ӨМЧИЙГ ЗӨРЧСӨН хэрэгт оржээ.

Тодруулбал, Ард санхүүгийн нэгдэл “Чоно”-ын баримлыг бэлгэ тэмдгээр ашигладаг билээ. Гэвч тухайн баримлыг Монголын нэгэн алдарт зураач бүтээж, нэг хувийг нь "Ард"-ын гэх Ч.Ганхуяг худалдаж авсан байдаг аж. 

Гэтэл тухайн баримлыг бүтээсэн зураач Ч.Ганхуягийг  хүний оюуны өмчийн бүтээлийг зөвшөөрөлгүй байгууллагынхаа бэлгэ тэмдэг болгосон нь хууль бус хэмээн шүүхэд өгсөн гэж эх сурвалж мэдээллээ.

Харин шүүхээс түүнийг урлагийн гайхамшигт бүтээлийн нэг хувийг л худалдан авсан болохоос биш өөрөө бүтээж, зөвхөн өөртөө зориулан хийлгэсэн мэт буруу ташаа үйлдэл гарган оюуны өмчийн хуулийг зөрчиж байна” хэмээн үзсэн аж.  Гэвч шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад шүүхэд гомдол гаргасан зураач нас баржээ. Ингээд тухайн оюуны өмчийн бүтээлтэй холбоотой зураачийн үр хүүхэд нь шүүхдэлцэж байгаа зарим эх сурвалжууд мэдээлжээ.

Угтаа бол зарчим, хууль, дүрэм ярьдаг ”Ч.Ганхуяг" яагаад ингэж оюуны бүтээл хулгайлсан нь удахгүй шүүхээр тодорхой болно биз...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
625683
3 эможи

keyboard_arrow_up