Ц.Ганзориг: Явганы хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авах шаардлага бий Ц.Ганзориг: Явганы хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авах шаардлага бий
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Ганзориг: Явганы хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авах шаардлага бий

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Улсын Онцгой комиссын Шуурхай штаб дээр ажиллалаа. Энэ үеэр

 УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг: 

 "Авто машины хөдөлгөөн ерөнхийдөө цэгцэрсэн. Харин явганы хөдөлгөөн их байна. Хэрэв энэ хэвээрээ их байвал явганы хөдөлгөөнийг хязгаарлах, чангаруулах хүртэл арга хэмжээг үе шаттайгаар авах шаардлага бий. Хүүхдийн тоглоомын талбай гэх мэт газруудад хүний бөөгнөрөл үүсэж, тоглоомын талбайгаас халдвар тархсан тохиолдол байна. Хэрэв хүмүүс олноороо цуглаад байвал тоглоомын талбайг хаах арга хэмжээ авна. Иргэд зөвхөн гэрийнхээ ойр орчимд л салхилах учиртай" гэлээ. 

Мөн энэ үеэр "119 дугаарт ирдэг дуудлага харьцангуй буурсан. Ид ачааллын үед 15 000 гаруй дуудлага ирдэг байсан бол одоо 8000 гаруй дуудлага ирж байна. Ихэнх нь лавлагааны дуудлага. Цаашдаа PCR-ийн шинжилгээг цэгцлэх хэрэгтэй. 

Сүүлийн 24 цагийн байдлаар аймгуудад 180 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт халдварын тоо нэмэгдэж, тэг зогсолт хийх санал ирж байгаа. Шөнийн цагаар дуудлага их ирж байна" хэмээн Шуурхай штабын дарга мэдээлэл өгөв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625748
0 эможи

keyboard_arrow_up