АТГ болон ТАЗ-өөс Р.Дагвын хүү Д.Дөлгөөнийг ДАРГЫН албан тушаалын шаардлагыг хангахгүй гэж үзсэн ч ХУУЛЬ БУС томилгоо хүчээр хийгджээ АТГ болон ТАЗ-өөс Р.Дагвын хүү Д.Дөлгөөнийг ДАРГЫН албан тушаалын шаардлагыг хангахгүй гэж үзсэн ч ХУУЛЬ БУС томилгоо хүчээр хийгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АТГ болон ТАЗ-өөс Р.Дагвын хүү Д.Дөлгөөнийг ДАРГЫН албан тушаалын шаардлагыг хангахгүй гэж үзсэн ч ХУУЛЬ БУС томилгоо хүчээр хийгджээ

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

 НИТХ-ын дарга асан, одоо НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Д.Дөлгөөн Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тэрбээр хамгийн багадаа найман жилийн туршлага шаардах тус албанд COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг үндэслэн томилогдсон. Энэ нь нэг талаар дээрх хуульд нийцүүлэн томилогдсон мэт боловч нөгөө талдаа Төрийн албаны тухай хуулиа илтэд зөрчсөн хууль бус томилгоо юм.

 COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2-т заасны дагуу аливаа албан тушаалтны сонгон шалгаруулалтыг энэ хууль үйлчлэх хугацаанд зохион байгуулахгүй гэж заасан байдаг.

   Яг энэ заалт төрийн албыг төрлийн алба болгож, эрх мэдэл бүхий хүмүүс өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг өндөр албан тушаалд дур зоргоороо томилдог жишиг тогтоод байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Гэрээлэлт, худалдан авах ажиллагааны газрын даргаар томилсон тухай асуудал өнгөрсөн гуравдугаар сард өрнөж, багагүй шуугиан тарьсан ч Б.Энхмөрөн өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр намжсан юм.

   Энэ мэтчилэн COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд гэх тодотголтой хууль бус томилгооны буухиа үргэлжилж, эхнээсээ ил болсоор байна.

МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Д.Дөлгөөний тухайд, төрийн албаны зөвлөлийн шалгалт ч өгөөгүй хэрнээ 11 хүнтэй ТЗ9 гэсэн ангилалд хамаарах албан тушаалд томилогдсон. Тус албан тушаалд төрийн албанд найман жил ажилласан. Ингэхдээ, дэс түшмэлийн албан тушаалд дөрвөн жил ажилласан хүнийг томилох учиртай. Гэтэл төрийн албанд ажилласан туршлага гэх юмгүйн дээр төрийн албаны шалгаль ч өгөөгүй том даргын хүү хууль бусаар, хүчээр томилогдсон нь олон нийтийн эгдүүцлийг бухимдлыг төрүүлж, шүүмжлэл дагуулаад байгаа юм.

 -АТГ-ААС Д.ДӨЛГӨӨНИЙГ ТУС АЛБАН ТУШААЛД АЖИЛЛАХ ШААРДЛАГЫГ ХАНГААГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ-

   Дээрх томилгоог хууль бус гэдгийг нотлох бас нэг нотолгоо нь Д.Дөлгөөнийг тус албан тушаалд ажиллах шаардлагыг хангаагүй гэх утга бүхий албан бичгийг түүнийг томилогдохоос өмнө АТГ-аас Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн явдал юм. Тус албан бичигт, "Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлагад "Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх, төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан" байхаар заасныг нэр дэвшигч Д.Дөлгөөн хангаагүй. Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.3-т "энэ хуулийн 43.3.1, 43.3.2-т зааснаас бусад тохиолдолд албан тушаалтны албан үүргийг тухайн төрийн албан тушаалын чиг үүрэгт нь хамгийн ойр хамааралтай албан хаагчтай тохиролцсны дагуу түр орлон гүйцэтгүүлэх", 43.6-д "энэ хуульд заасан журмыг зөрчиж, төрийн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхийг хориглоно" гэж заасныг тус тус зөрчихөөр байна. Тиймээс тухайн албан тушаалд тохирох өөр хүнийг нэр дэвшүүлж, томилох асуудлыг шийдвэрлэнэ үү" гэж тодорхой бичжээ.

   Гэвч АТГ-ын тус албан бичгийг үл тоон хууль бус томилгоог хийснээр НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Д.Дөлгөөн гэх нөхөр өнөөдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын хариуцлагатай албан тушаалыг хашиж байна.

 -ТАЗ-ӨӨС Д.ДӨЛГӨӨНИЙГ ЧӨЛӨӨЛЖ, ШААРДЛАГАД НИЙЦСЭН ХҮНИЙГ ТОМИЛОХ ТОГТООЛЫГ НХААГ-Т ХҮРГҮҮЛЖЭЭ-

   АТГ-аас хүргүүлсэн тус албан бичиг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт очоод замхарч хууль бус томилгоо хийгдсэн бол ТАЗ-өөс тус албан бичгийн хүрээнд хяналт шалгалт хийж, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн болохыг тогтоон, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Зөрчил арилгуулах тухай тогтоолыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн байна. Тус тогтоолд, Ковид-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зогсохтой холбоотойгоор уг хуулийг үндэслэн иргэнийг албан тушаалд томилсон шийдвэрийг хууль үйлчлэх хугацааны дотор хуульд нийцүүлэх арга хэмжээ авах шаардлагатай” гэжээ. Өөрөөр хэлбэл, ТАЗ-өөс Д.Дөлгөөнийг чөлөөлж, шаардлагад нийцсэн хүнийг томилох тогтоолыг НХААГ-т хүргүүлсэн байна.

   Та бүхний харсанчлан АТГ болон ТАЗ-өөс НИТХ-ын дарга асан, одоо НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүү Д.Дөлгөөнийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд ажиллах шаардлагыг хангаагүй гэж үзсэн ч хууль бус томилгоо хүчээр хийгджээ. Тэр ч байтугай энэ бүхэн нь ил болж, иргэд олон нийт эсэргүүцэж, холбогдох байгууллагууд нь зөрчлөө арилгаж, ажлаа өг гэх хугацаатай албан шаардлагыг хүргүүлсээр байхад сандал ширээтэйгээ зууралдсаар байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэсэн хардлагыг хамгийн түрүүнд төрүүлж байна. Арга ч үгүй биз. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, тэр дундаа санхүү хариуцсан хэлтсийн дарга гэдэг их хэмжээний мөнгө эргэлддэг, том сэнтий учраас хууль зөрчин байж хүчээр томилогдсон даргын хүүд ажлаа өгөх сонголт амар биш байх нь аргагүй биз ээ.

Эх сурвалж: Newspress.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
625785
2 эможи

Иргэн
2021-04-21 10:25
Төрийн албаны зөвлөл, АТГ, ТЕГ ажлаа сайн хийх юм бол ийм олон асуудлыг шийдэж болно ийм асуудал болсоор л байгаа дээрх байгууллагууд ажиллаа хийж чаддагүй байнга нөлөөнд ордог болхоор асуудал даамжирсан шүү АНХААР
keyboard_arrow_up