ПРОКУРОР: Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллах ХОЁР сарын аяныг эхлүүлжээ ПРОКУРОР: Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллах ХОЁР сарын аяныг эхлүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ПРОКУРОР: Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллах ХОЁР сарын аяныг эхлүүлжээ

2021 оны 4 сарын 21

Arslan.mn

Дорноговь аймгийн прокурорын газраас орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагад учирсан хохирол болон төрийн хяналт шалгалтын чиг үүрэг хүлээсэн улсын байцаагч нараас тавьсан актын биелэлтийг судалж, түүгээр тогтоогдсон 753.381.546 төгрөгийн хохирлын асуудлыг шийдвэрлүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээг шат дараалалтай авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд төрийн байгууллагуудаас иргэний шүүхэд гаргасан 230.366.336 төгрөгийн төлбөртэй 28 хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож, 195.482.991 төгрөгийн үнийн дүн бүхий 21 нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Үүнээс гадна ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас үүссэн төлбөрийг барагдуулахаар аймгийн Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн хяналт, аудитын алба, хуулийн хэлтсийн дарга, ажилтнуудтай ажил хэргийн уулзалт хийж, шүүхэд нэхэмжлэл гаргах асуудлыг шийдвэрлэсэн байна.

Мөн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр аймаг, сумдын төрийн байгууллагуудтай хамтран ажиллах 2 сарын аяныг эхлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625812
1 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up