Мөнгө угаасан хятадуудын гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс  ТАТГАЛЗАВ Мөнгө угаасан хятадуудын гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс ТАТГАЛЗАВ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 03, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Мөнгө угаасан хятадуудын гомдлыг Дээд шүүх хэлэлцэхээс ТАТГАЛЗАВ

2021 оны 4 сарын 22

Arslan.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх бүрэлдэхүүн өчигдөр хяналтын журмаар гаргасан 20 гомдлыг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ. Хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр олны анхаарал татсан хоёр ч хэргийг хэлэлцлээ.  Тэдгээрийн дунд олны анхаарал татсан нэг хэрэг багтсан нь Монгол Улсад мөнгө угаахыг завдсан хятадуудынх байв. 2019 оны аравдугаар сард манай улсад олноороо орж ирэн мөнгө угаасан, цахим сүлжээ ашиглан бусдыг залилсан гэх хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэн Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу нарт холбогдох хэргийг эхний хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гомдлын дагуу дээрх танхимын шүүх бүрэлдэхүүүнээр хэлэлцүүлэх, эсэхийг нягталсан юм. Эх сурвалжуудын мэдээлснээр зарим шүүгдэгчийн өмгөөлөгч нь хэрэгт холбогдсон өмнөд хөршийн иргэдийг гэм буруугүй, цагаатгах ёстой, хэргийг нэмж шалгах учиртай хэмээн давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргасан аж. Дээрх хүмүүст холбогдох хэргийг хянасан Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч хавтаст хэрэг, өмгөөлөгчдийн гомдолтой танилцаад хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа.

Уг нь БНХАУ-ын дээрх иргэдэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гурван өдрийн турш хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргасан. Ингэхдээ биелүүлэх боломжгүй үндэслэлээр буюу 2019 оны оны аравдугаар сард БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн 800 гаруй хүний дунд багтан эх орондоо буцсан нэг хүнийг авчирч, тайлбар мэдүүлэг авах, шүүхэд дуудан ирүүлэхийг даалгасан юм. Эл шийдвэрийн НПГ-ын хяналтын прокурорууд үл зөвшөөрч, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан эсэргүүцэл бичсэн бөгөөд тус шүүхээс анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр болсон юм.

Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзсанаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн Шу Хуйхуан, Еэ Чинхуй, Хуан Яаошэнг, Хуан Шинбин, Лиан Жүфэнг, Нарсу нарын гэм буруутай, эсэхийг шийдвэрлэхээр болж байна.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
5
625884
9 эможи

Ард
2021-04-27 19:49
Аймаар хахууль авсан
Зочин
2021-04-25 18:28
Энэ одоо юу гэсэн үг вэ.Нэг л ойлгосонгүй.
Гэгээ
2021-04-25 15:20
Ийм л хогнууд шүүхэд байхад шударга ёс хүсээд нэмэргүй
Zochin
2021-04-25 11:52
Hytadiin haraat bolsnoo l batalj bn
keyboard_arrow_up