Дээд шүүхийн шүүгчид цугларч, Ерөнхийлөгчийг ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖГҮЙ гэжээ Дээд шүүхийн шүүгчид цугларч, Ерөнхийлөгчийг ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖГҮЙ гэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 17, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Дээд шүүхийн шүүгчид цугларч, Ерөнхийлөгчийг ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОМЖГҮЙ гэжээ

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 4 дүгээр сарын 23-ны  өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцжээ. 

Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус  шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид 4 дүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.

Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.

Эх сурвалж: Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
625907
7 эможи

Зочин
2021-04-26 14:14
Хүрэлсүх гэж ширлэсэн хулгайч байнаа ийм оюуны хомсдолтой хүн яаж ТӨРИЙН ТЭРГҮҮН болно гэж сэрүүн зүүдэлдэг байна вэ?
Зочин
2021-04-24 11:26
Deer doorgui naad durakaas zai bari tz tugurgiin ord geed ard tumen munguu neh
Зочин
2021-04-24 04:22
Хүрэлсүх ирсэн бол бүгд гадаа жагсаж байгаад еслоод бөхийгөөд хүлээн авна
Баярах
2021-04-24 04:19
Шуудангаар явуулвал найдваргүй МАНыхан замд нь задлаад хоосон цаас хийчэхнэ
Зочин
2021-04-23 15:21
Ард түмнээ хувийн эрх ашигийн үүднээс хагаралдуулж үймээн самуунд уриалж байгаа дарангуйлагч Баттулгыг хүлээн авах байгууллага ховор байх. Дээд шүүх хуулийн дагуу зөв хариу өглөө
Зочин
2021-04-23 12:22
Тагжгар улам л онигоо болох юм даа хөөрхий
irgen
2021-04-23 11:50
hyatdad ovchin garahad honi ogood ovchignood bsan.odort ochnoon hun ovchilj nas barj bhad erh medel sandal suudliinhaa toloo uheh nee.irgedee bodooch huvalznuudaa
ЗОЧИН
2021-04-23 10:47
ШҮҮХ ХУУЛИА Л БИЕЛҮҮЛЖ БАЙНА ЗѲВ Ш.ДЭЭ НѲЛѲѲНД АВТАЖ БОЛОХГҮЙ .
Basgii
2021-04-23 10:41
Zuvuu zuv
Иргэн
2021-04-23 10:40
Шүүх үүрэг даалгавараар ажиллаж болохгүй. Шүүхэд нөлөөлж болохгүй л дээ.
Иргэн
2021-04-23 10:28
Короно, хөл хорионд Хүрэлсуүх ямар хамаатай юм бэ. Дэндүү улс төржиж, өвчигнөхөө больцгоо
зочин
2021-04-23 10:23
ИЙМ ҮЕД УЛС ТѲРЖѲѲД ХЭРЭГГҮЙ АРД ТҮМЭН ИРГЭД ХОХИРНО ТѲР ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛГЫГ АЖЛЫГ ХИЙЛГЭЭ.ОДОО ХЭРЭГГҮЙ ХУРАЛ ЦУГЛААНААР ЯАХАВ .КОРОНОО АРД ТҮМНИЙ АМЬ НАСЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ УЧРУУЛЖ ХҮНД БАЙГААГ МЭДРЭЭЧ ...
зочин
2021-04-23 10:23
ИЙМ ҮЕД УЛС ТѲРЖѲѲД ХЭРЭГГҮЙ АРД ТҮМЭН ИРГЭД ХОХИРНО ТѲР ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛГЫГ АЖЛЫГ ХИЙЛГЭЭ.ОДОО ХЭРЭГГҮЙ ХУРАЛ ЦУГЛААНААР ЯАХАВ .КОРОНОО АРД ТҮМНИЙ АМЬ НАСЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ УЧРУУЛЖ ХҮНД БАЙГААГ МЭДРЭЭЧ ...
зочин
2021-04-23 10:23
ИЙМ ҮЕД УЛС ТѲРЖѲѲД ХЭРЭГГҮЙ АРД ТҮМЭН ИРГЭД ХОХИРНО ТѲР ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛГЫГ АЖЛЫГ ХИЙЛГЭЭ.ОДОО ХЭРЭГГҮЙ ХУРАЛ ЦУГЛААНААР ЯАХАВ .КОРОНОО АРД ТҮМНИЙ АМЬ НАСЭРҮҮЛ МЭНДЭД АЮУЛ УЧРУУЛЖ ХҮНД БАЙГААГ МЭДРЭЭЧ ...
ДЭЭД ШҮҮХИЙН ДАРГА ГАНЗОРИГ
2021-04-23 09:40
ХҮРЭЛСҮХЭД ХУДАЛДАГДСАН ГЭЖ СОНССОН. ҮНЭН Л ЮМ БАЙНА
Зочин
2021-04-23 09:36
Хүрэлсүх ингэсэн бол нөгөө хэдэн шүүгч нар нь яаж далдагнаж байх бол. Ерөнхийлөгч маань аргагүй бядгүй болждээ
keyboard_arrow_up