ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр цагдаагийн байгууллага 463 ЗӨРЧИЛ, ГОМДОЛЫГ шалган шийдвэрлэлээ ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр цагдаагийн байгууллага 463 ЗӨРЧИЛ, ГОМДОЛЫГ шалган шийдвэрлэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр цагдаагийн байгууллага 463 ЗӨРЧИЛ, ГОМДОЛЫГ шалган шийдвэрлэлээ

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах,  хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд зөрчил, гомдолтой холбоотой “Хоногийн мэдээ”-г хүргэж байна. 

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр 1603 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 10,062 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.  

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас өчигдөр улсын хэмжээнд нийт 13,348 иргэн, 1753 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1236 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, хоёр шаардлага, дөрвөн мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ. 

Зөрчил, гомдолтой холбоотой нийт 463 мэдээлэл ирснээс 382  нь нийслэлд, 81  нь орон нутгаас байна.

Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 66 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин улсын хэмжээнд зөрчил гаргасан 849 иргэнд 7,890,000 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Цагдаагийн байгууллагаас УРИАЛЖ байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625938
2 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up