Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 10 хоног цагдан хорихоор болжээ Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 10 хоног цагдан хорихоор болжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн 10 хоног цагдан хорихоор болжээ

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

​Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг өнөөдөр хүлээн авч хянан хэлэлцээд үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ.

Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар хүртэл байдаг бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар энэ нэг сарын 20 хоногийг шийдвэрлэсэн тул өнөөдрийн шүүх хуралдаанаар үлдэгдэл 10 хоногоор үргэлжлүүлэн цагдан хорихоор тус тус шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний” хугацааг тухай бүр сар хүртэл хугацаагаар сунгахаар заасан байдаг.

 

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
625944
2 эможи

зочин
2021-04-24 09:43
ЭНХБАТЫН БИЕ ЯМАР Б.НА МОГОЙН ХОРЛОЛ БОЛСОН ТҮВШИНБАЯР ЯАХАВ ГАРААД ИРНЭ
keyboard_arrow_up