Mersedes Benz маркийн автомашины жолооч 3 настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ Mersedes Benz маркийн автомашины жолооч 3 настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Mersedes Benz маркийн автомашины жолооч 3 настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ

2021 оны 4 сарын 24

Arslan.mn
2021 оны 04 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 351 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 195 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 3 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүүхдийн амь хохирсон.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Унадаг дугутай автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2
  • Мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус бүртгэгдсэн байна.

Хүний амь хохирсон осол, хэргээс: 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим ХУДийн 6 дугаар хороо Нүхтийн задгайд Mersedes Benz маркийн автомашины жолооч нь 3 настай хүүхдийг мөргөж, хүүхдийн амь хохирсон.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруула ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 144, Орон нутагт 38 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байх, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас АНХААРУУЛЖ БАЙНА.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
625957
2 эможи

Зочин
2021-04-24 15:07
бас л нэг гишүүн үү
Иргэн
2021-04-24 14:04
Ямарч айлын хүүхэд байсан хүүхэд л бол хүүхэд шүү дээ 3 настай юм бол эцэг, эх, бусад хүмүүс яагаад хараагүй бна бурхан минь ум ма ни ба да ми хум
Иргэн
2021-04-24 12:18
Сайн шалгаарай нүхтийн баян гар тэр хавийн ядарсан айлын хүүхдийг мөргөчөөд хэргээс мултрах вий юм.Айх юм энэ хүн чанараа алдсан баячуудаас
keyboard_arrow_up