Улаанбаатар 8-10 хэм дулаан байна
Нийслэлд үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 8-10 хэм дулаан байна.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завханы нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2021 оны 4 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 хэм, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.