ХХААХҮЯ: Улсын хэмжээнд мал төллөлт 56.2 хувьтай байна
2021 оны 4 сарын 26
Улсын хэмжээнд мал төллөлт 56.2 хувьтай байна гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.
Төллөвөл зохих 24.0 сая эх малын 13.5 сая буюу 56.2 хувь нь төллөөд байна.
Бүсээр нь авч үзвэл:
- Баруун бүсэд 69.8,
- хангайн бүсэд 54.1,
- төвийн бүсэд 50.7,
- зүүн бүсэд 50.3 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.
Улсын хэмжээнд 13.6 сая төл хүлээн авч, 13.2 сая төл бойжиж, бойжилт 97.3 хувьтай байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
626010
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: