ХАТУУ ХӨЛ ХОРИО: Цагдаагийн байгууллага 14 хоногийн хугацаанд 7,143 ЗӨРЧИЛ, ГОМДЛЫГ шалган шийдвэрлэлээ ХАТУУ ХӨЛ ХОРИО: Цагдаагийн байгууллага 14 хоногийн хугацаанд 7,143 ЗӨРЧИЛ, ГОМДЛЫГ шалган шийдвэрлэлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХАТУУ ХӨЛ ХОРИО: Цагдаагийн байгууллага 14 хоногийн хугацаанд 7,143 ЗӨРЧИЛ, ГОМДЛЫГ шалган шийдвэрлэлээ

2021 оны 4 сарын 26

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 10-24-ны өдөр хүртэлх хугацаанд урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр 1616 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 10,437 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.  

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт 57,540 иргэн, 8583 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 23,923 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 1406 шаардлага, 583 мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ. 

Зөрчил, гомдолтой холбоотой нийт 7143 мэдээлэл ирснээс 5832  нь нийслэлд, 1311 нь орон нутгаас байна.

Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1363 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин улсын хэмжээнд зөрчил гаргасан 3256 иргэнд 94,462,000 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Цагдаагийн байгууллагаас УРИАЛЖ байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626030
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up