Хатуу хөл хорионы үед 10,000 гаруй алба хаагч нийтийн хэв журам, замын хөдөлгөөнийг зохицуулж байна Хатуу хөл хорионы үед 10,000 гаруй алба хаагч нийтийн хэв журам, замын хөдөлгөөнийг зохицуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хатуу хөл хорионы үед 10,000 гаруй алба хаагч нийтийн хэв журам, замын хөдөлгөөнийг зохицуулж байна

2021 оны 4 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн  явган болон авто замын хөдөлгөөний байдлын талаар шууд дамжуулж байна.

Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. 

Дахин сунгаж буй хатуу хөл хорионы үед улсын хэмжээнд  урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа зэрэг 10,000 гаруй алба хаагч нийтийн хэв журам, замын хөдөлгөөнийг зохицуулж байна.

Өнөөдөр өглөөний байдлаар "Таван шар" орчимд явган хүний хөл хөдөлгөөн их байсан. Харин  автомашинтай холбоотой зөрчлүүд цэгцэрсэн гэдгийг замын цагдаагийн алба хаагчид хэлэв. 

Arslan.mn

Энэ талаар явган хүний дэглэм сахиулж буй алба хаагчид: Өнөөдөр өглөөний 7:40 цагийн байдлаар иргэд ямар ч шаардлагагүй гадуур явах нь их байна. Тухайлбал, ач зээгээ харчхаад явж байна. Эгч, дүүгийнхээ хоноод явж байна зэрэг шалтгаанууд их хэлж байна. Шаардлага тавихаар хөл хориог эсэргүүцсэн хүмүүс ч их байна. Тиймээс иргэд, олон нийт хөл хорионы дэглэмийг сахиж, цагдаагийн байгууллагын алба хаагчдын тавьж байгаа шаардлагыг биелүүлж ажиллахыг хүсч байна. Мөн гадуур явах шаардлагатай иргэд аль болох  халдвар хамгааллын дэглэмийг сахихыг хүсье. Мөн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэд биедээ ажлын үнэмлэхээ авч явах ёстой" хэмээлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626039
3 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up