НПГ: Ц.Анандбазар Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх асуудлыг шалгана
Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой шалгаж эхэлжээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газраас тодруулахад "Иргэн Б.Сүндэръяагаас Цагдаагийн ерөнхий газарт гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох гэмт хэргийн талаарх гомдолд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх ярилцлага, нэвтрүүлэг гарсан. Энэ мэдээллийг мөн адил хуулийн дагуу шалгах болно. Шалгах ажиллагаа үргэлжилж байна." гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 19 хүртэл хоногийн хугацаанд шалгадаг. Одоогоор уг хуулийн хугацаа дуусаагүй байгаа аж.