Ж.Цэрэнбаатар: Эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажлын үнэмлэх, тодорхойлолтоор QR код шаардахгүйгээр хөдөлгөөнд оролцуулж байна Ж.Цэрэнбаатар: Эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажлын үнэмлэх, тодорхойлолтоор QR код шаардахгүйгээр хөдөлгөөнд оролцуулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 08, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Цэрэнбаатар: Эмч, эмнэлгийн ажилтнуудыг ажлын үнэмлэх, тодорхойлолтоор QR код шаардахгүйгээр хөдөлгөөнд оролцуулж байна

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Хатуу хөл хорио тогтоосон үеийн иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нөхцөл байдлыг бид Баянгол дүүргээс шууд дамжуулж байна.

Тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан ч иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэн байна

Өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас хөл хориог дахин 14 хоногоор буюу энэ сарын 25-наас ирэх сарын 8-ны 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргав. Ингэхдээ хатуу хөл хорионы дэглэм, хяналтыг чангатгана гэдгийг онцолсон юм. Учир нь, өнгөрсөн 14 хоногийн хөл хорионы үеэр иргэд олноор бөөгнөрч, гадуур их явснаас үүдэн цар тахлын тоо дорвитой буураагүй. Эсрэгээрээ өдөр бүр 1000 давсан үзүүлэлттэй байв.

Цагдаагийн байгууллагаас  ч өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна. 

Иймээс бид чанга гэсэн тодотголтой хатуу хөл хорионы дэглэм бодит байдал дээр хэрхэн мөрдөгдөж буй талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Хатуу хөл хорионы өөрчлөлтийн хүрээнд бид дөрөвдүгээр сарын 28-ны 08:00 минутын үед Баянгол дүүргийн зарим хэсгийн хөдөлгөөний ачаалал, нөхцөл байдалтай танилцав. Биднийг очиход хөл хорионы дэглэмийг чангатгасан гээд хөл хөдөлгөөн багассан шинж огт үгүй. Харин ч эсрэгээрээ автобусны буудал дээрх явган зорчигчдын хөл хөдөлгөөн их байгаа харагдлаа. Иймд бид  нөхцөл байдлын талаар зам дээр үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдаас тодруулсан юм. 

Arslan.mn

Энэ үеэр Дотоод цэргийн 805 дугаар ангийн цагдаагийн хэсгийн дарга н.Эрдэнэбаяр "Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р чиглэлд дөрөв дэх өдрөө үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдөр өглөөний байдлаар иргэдийн хөл хөдөлгөөн маш их байна. Янз бүр шалтгаанаар зорчиж байна. Бид албан тодорхойлолт, ажлын үнэмлэхийг шалгаж зайлшгүй шаардлагатай гэсэн хүмүүсийг явуулж байна. Зарим хүмүүс шаардлага тавьж буцааж байна. Иргэдийн хувьд ихэнх нь алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж байгаа хэдий ч зарим иргэд маань шалтаг шалтгаан хэлээд шаардлага биелүүлэхгүй байгаа тохиолдол ч гарч байна. Ихэнхдээ зайлшгүй хүргэлт, 24 цагийн ээлжинд гарсан хүмүүс болоод дархлаажуулалтад хамрагдах, ажилдаа явах гэж буй иргэд явж байна. Бидний хувьд аль болох иргэдийг шалгаж, шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байхыг анхааруулж байгаа. Бичиг баримтаа үзүүлээд хөдөлгөөнд оролцож буй иргэдийг  явуулахаас өөр замгүй. Тиймээс иргэд, олон нийт хөл хорионы дэглэмийг сахиж, цагдаагийн байгууллагын алба хаагчдын тавьж байгаа шаардлагыг биелүүлж ажиллахыг хүсч байна. Мөн гадуур явах шаардлагатай иргэд аль болох  халдвар хамгааллын дэглэмийг сахихыг хүсье.

Автобусны шалгагч н.Оюунчимэг "Бид нарын зүгээс хүмүүсийг амны хаалт зүү, автобусанд хүн хоорондын зай бариулахад хяналт тавьж ажиллаж байна. Иргэдийн хувьд амны хаалт зүүж, хүн хоорондын зайг баримтлах сайн байна.  Нийтийн тээврийн тоог ч нэмсэн болохоор ачаалалгүй иргэд автобусаар зорчиж байна" гэв.

Arslan.mn

НХЗХ-ийн хөдөлгөөн зохицуулагч Ж.Цэрэнбаатар "Өнөөдөр өглөөний байдлаар замын хөдөлгөөний ачаалал нэлээд нэмэгдсэн байгаа. Иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо QR кодыг шалган явуулж байна. Ер нь бүгд QR кодыг ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан иргэд байхгүй байна. Харин эрүүл мэнд, эмнэлгийн албан хаагчдын ажлын тодорхойлолт, ажлын үнэмлэхийг шалгаж хөдөлгөөнд оролцуулж байна." гэлээ.

Дахин сунгаж буй хатуу хөл хорионы үед улсын хэмжээнд  урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа зэрэг 10,000 гаруй алба хаагч нийтийн хэв журам, замын хөдөлгөөнийг зохицуулан ажиллаж байна.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
626107
3 эможи

keyboard_arrow_up