ҮАГ: Судалгааны ажилд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн байгууллагуудыг бүртгэж байна ҮАГ: Судалгааны ажилд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн байгууллагуудыг бүртгэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ҮАГ: Судалгааны ажилд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн байгууллагуудыг бүртгэж байна

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Үндэсний Аудитын Газар /ҮАГ/-аас “Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн”-д хийх гүйцэтгэлийн аудитын урьдчилсан судалгааны ажилд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн байгууллагуудыг бүртгэж байна.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны “Аудитын сэдэв батлах тухай” 2020 оны 5 дугаар тогтоол, “Төрийн аудитын байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах тухай” Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны А/27 дугаар тушаалыг тус тус үндэслэн Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 6.3.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд “Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн”-д гүйцэтгэлийн аудит хийхээр төлөвлөн урьдчилсан судалгааны ажлыг хийж байна.

Аудитын үр дүнд иргэдийн оролцоо, өгсөн санал чухал үүрэгтэй тул аудитын урьдчилсан судалгааны ажлын хүрээнд манай улсын хүнсний аюулгүй байдлыг хянах бодлого, хяналтын тогтолцоо, хяналтын үр дүн, олон улсын хүнсний аюулгүй байдлыг хянах туршлагын талаар мэдээлэл солилцох, цаашид төлөвлөлтийн үе шатанд хамтран ажиллах зорилгоор иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Пүрэв гаригт цахим уулзалт /zoom/ хийхээр төлөвлөж байна.

Уулзалтаар хүнсний аюулгүй байдлын хяналтын чиглэлээр мэдээлэл сонсох, аудитад онцлон анхаарах асуудал, төрийн бодлогод тусгах, шийдвэр гаргах түвшинд уламжлах зэрэг асуудлаар аудитын багийн гишүүдэд мэдээлэл өгөх, санал, туршлага солилцоно.

“Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн” сэдэвт аудитын талаар тодруулах зүйлсийг dolgorsurenb@audit.gov.mn цахим хаяг, 91001415 дугаар утсаар, цахим уулзалтад оролцох хүсэлт ирүүлэх, бүртгүүлэх талаар jargaland@audit.gov.mn цахим хаягаар болон 88059005 дугаар  утсаар тус тус холбогдоно уу.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626126
0 эможи

Үндэсний Аудитын Газар
ҮАГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up