ЭМДЕГ: Болор солих мэс заслыг 0-18 насны хүүхдүүд болон тэтгэврээс өөр орлогогүй иргэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийлгэнэ ЭМДЕГ: Болор солих мэс заслыг 0-18 насны хүүхдүүд болон тэтгэврээс өөр орлогогүй иргэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийлгэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Болор солих мэс заслыг 0-18 насны хүүхдүүд болон тэтгэврээс өөр орлогогүй иргэд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийлгэнэ

2021 оны 4 сарын 28


Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан “ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ”-д заасан иргэний хариуцан төлөх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө.
- Нийт 562 оношийн хамааралтай бүлэг/ОХБ/-ээс 332-т иргэн хамтын төлбөр төлнө. Үүний нэг нь нүдний болох солих мэс заслын тусламж, үйлчилгээ юм.

-ДАРААХ ИРГЭД БОЛОР СОЛИУЛАХ МЭС ЗАСАЛД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХАМРАГДАНА.

1. 0-18 насны хүүхэд;
2. Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн,
3. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэн,
4. Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,
5. Хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/;
6. Ял эдэлж байгаа ялтан;
7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

АЧ ХОЛБОГДОЛ

Иргэн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг төлбөргүй авах боломжтой болсон.
• Өмнө нь бүх иргэн бүх төрлийн өндөр өртөгтэй мэс заслын хэрэгслийн зардлын 25 хувьд хамтын төлбөр төлдөг байсан бол шинэчлэлийн хүрээнд дээр дурдсан амь, насыг аврах шаардлагатай мэс засал хамтын төлбөргүй болсон /80 мэс заслын ОХБ хамтын төлбөргүй/.
• Иргэний төлөх төлбөрийг даатгуулагчийн санхүүгийн чадамжид нийцүүлж, төлбөрийн чадамжгүй иргэдийг хамтын төлбөрөөс чөлөөлсөн

МӨН БҮХ ИРГЭД ДАРААХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨРИЙГ ТӨЛНӨ

1. ЭМДЕГ болон эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан гэрээгээр тохиролцсон эрүүл мэндийн даатгалын зарим тусламж, үйлчилгээний тариф болон тухайн тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөрийн хэмжээний зөрүү төлбөр;
2. Даатгуулагч “Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц”-ын тусламж, үйлчилгээг бүрэн аваагүй буюу өөрийн буруугаас давтан үзлэгт ороогүй бол дараагийн удаад энэ журмын 4.4-т зааснаас бусад тусламж, үйлчилгээ авах тохиолдолд тухайн тусламж үйлчилгээний нийт зардлын 25 хувийг;
3. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний өртгийн тооцоололд ороогүй, ЭМДЕГ болон эрүүл мэндийн байгууллага хооронд байгуулсан гэрээнд тусгайлан заагдсан, иргэний хүсэлтийн дагуу үзүүлсэн нэмэлт үйлчилгээний төлбөрийг 100 хувь;
4. ОХБ-ийн жагсаалтад ороогүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг 100 хувь; 5. Тухайн жилд 3-аас дээш удаа шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд 4 дэх тохиолдлоос эхлэн төлбөрийг ОХБ-ийн жагсаалтад заасан хэмжээгээр;
6. Эмчийн заалт, илгээх бичиггүйгээр иргэн сайн дураараа шатлал алгасан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас:
- Амбулаторийн тусламж, үйлчилгээ авсан,
- Оношилгоо шинжилгээ /өндөр өртөгтэй болон бусад/-ний хийлгэсэн бол тухайн тусламж, үйлчилгээний зардлыг ОХБ-ийн жагсаалтад заасан хэмжээгээр төлнө.
Хэрэв тусламж үйлчилгээ нь ОХБ-ийн жагсаалтад ороогүй бол төлбөрийг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ”-ээр тооцож төлнө. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626129
0 эможи

keyboard_arrow_up