Д.Энхбатыг эрүүдэн шүүсэн хэмээн Б.Хурц нарт хариуцлага тооцуулах өргөдөл хөвгүүд нь гаргалаа Д.Энхбатыг эрүүдэн шүүсэн хэмээн Б.Хурц нарт хариуцлага тооцуулах өргөдөл хөвгүүд нь гаргалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Энхбатыг эрүүдэн шүүсэн хэмээн Б.Хурц нарт хариуцлага тооцуулах өргөдөл хөвгүүд нь гаргалаа

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид өнгөрсөн сарын 31-нд ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат болон Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, О.Бямбажав нарыг бусдад эрүү шүүлт тулгасан гэм буруутайд тооцсон билээ. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн нь нотлогдсон гэж дүгнэсэн юм. Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг хорих 409 дүгээр ангид хорьсон бөгөөд ялыг нь тэнд эдлүүлэхээр болж буй гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Өдгөө Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах Улсын ерөнхий прокурорын дүгнэлтийг хянаж эхэлсэн билээ.

Тэгвэл Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг Дамирангийн Энхбатыг хууль бусаар баривчлан эрүүдэн шүүж, аминд нь хүрсэн үндэслэлээр шалгуулах өргөдлийг талийгаачийн хөвгүүд гаргажээ. ХБНГУ-ын иргэн болсон Э.Золбоо, Э.Золбообаяр нар УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хаяглан бичсэн өргөдөлдөө хэд хэдэн ноцтой зүйл дурдсан байв. Тэдгээрээс анхаарал татсан хэд хэдэн зүйлийг эш татан хүргэе.

DR.HANS PETER VIETZE МОНГОЛЫН ТАГНУУЛЫНХАНД ХОРЛОГДСОН ГЭХ ЯРИА ГАРСАН

Тэдний захидалд “Одоогоос 18 жилийн өмнө, биднийг бага байхад хайрт аав Дамирангийн Энхбат руу тухайн үед Францад амьдарч байсан Цэрэнчимэд гэдэг эмэгтэй утсаар ярьж “Тантай уулзаж тусламж гуйх хэрэг байна” гэхээр нь аав юу ч бодолгүй хүний нутагт буй монгол хүндээ туслахаар халуун сэтгэл өвөрлөн товлосон газарт нь очиход Монгол Улсын ТЕГ-ын ажилтан Батын Хурц нь Сийзхүү, Бат-Эрдэнэ, Эрдэнэбат нарын хамт хоёр талаас нь цахилгаан бороохойгоор цохиулж унаган тал талаас нь өшиглөж хэрцгийгээр зодож, машинд чихэж, шингэн зүйлсээр байнга тарьж, ухаан алдуулж Бельги, Франц, Герман улсын нутгаар зөөвөрлөн явахдаа Монголын ЭСЯ-д болон Консулын газрын байруудаар дамжуулан тамлаж, яргалж дипломат дугаартай машинууд, ажилчдыг ашиглаж хуурамч паспортоор хулгайгаар хил давуулан МИАТ ХК-ийн онгоцоор аваачсан үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль, Европын Холбооны хэд хэдэн улсын хууль тогтоомж, НҮБ-ын холбогдох шийдвэр, олон улсын конвенцыг зөрчсөн балмад үйл ажиллагаа болсон. Монголын ТЕГ нь Европын улсууд дахь ЭСЯ, Консулын газруудтайгаа хамтарч Европын Холбооны улсуудын нутаг дэвсгэрт хүн хулгайлах, барьцаалах, тамлах террорист үйл ажиллагаа явуулж Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унаган, гадаад харилцаанд засаж болшгүй сэв суулгасан юм. Б.Хурц нь тухайн үүргийг гүйцэтгэхдээ бусдаасаа илүүтэй дэндүү харгис хэрцгий, зэрлэг, хүнлэг бусаар хандан, элдэв муу аргаар тамлан тарчлааж, эрүүдэн шүүж байсныг аав минь амьддаа ярьдаг байв. Аавыг хулгайлж аваачсан хүмүүс ТЕГ-ын доорх хонгилд өндөр сандал дээр суулган нүүр лүү нь хүчтэй прожекторууд тусгаж “Ч.Энхтайван, М.Энхсайхан нарын захиалгаар С.Зоригийг хөнөөсөн” гэдэг зохиомол хэргийг хүлээхийг шаардаж олон хоног маш аймшигтай тамласан байдаг. Аав минь тэднээс “Та нар миний гэдэс, элэг рүү битгий цохиоч. Би элэгний церрозтой тул миний гэдэс ийм том болсон байгааг харж байгаа биз дээ. Өөр газар зодооч, би үхнэ шүү дээ” гэж гуйсаар байхад Б.Хурц нар “Чамайг хэргээ хүлээтэл элэг рүү чинь цохино, хэргээ хүлээхгүй бол үхнэ биз. Чамайг Германаас авч ирснийг хэн ч мэдэхгүй” гэж байнга элэг рүү нь автомат бууны хошуугаар цохиж, өшиглөх зэргээр хүний санаанд оромгүй, зэрлэгээр яргалж тамласан тухай ярьдаг байсан нь одоо хүртэл бидний бодлоос салдаггүй юм. Тэд аавыг хээр аваачиж ухсан нүхний дэргэд сөгтгөж суулгаад нүдийг нь боон “Ч.Энхтайван нарын захиалгаар С.Зоригийг хөнөөсөн гэж хэргээ хүлээхгүй бол одоо чамайг буудаад газарт булна” гэж сүрдүүлэхэд нь зөвшөөрөөгүй тул тэд “Д.Энхбат нь С.Зоригийг хөнөөсөн хэргээ хүлээхгүй байгаа тул буудан хороосугай” гэсэн утгатай зарлиг уншиж аавын толгой дээгүүр нь хэд хэдэн удаа буудахад олон хоног нойргүй тамлуулсан тул аав минь огт айж сандраагүй, харин унтах юм сан, хурдан үхэж амрах юм сан гэж маш их хүсэж байсан гэдэг. Монголын тагнуулынхан чамайг хулгайлж авчраад чи хэрэг хүлээхгүй, эсвэл Энхтайван, Энхсайхан нарыг гэрчлэхгүй бол чамайг амьд гаргана гэж байхгүй. Чамайг амьд үлдээвэл чи бидний бүх үйл ажиллагааг илчлэх тул чамайг алахаас өөр зам байхгүй. Чамайг Монголд авчирсныг мэдэх хүн байхгүй” гэж хэлээд ухаан алдтал зодож тамласан.

2017 оны арваннэгдүгээр сарын 20-нд ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Германы тал Д.Энхбатыг хилээр гаргаж өгсөн. Доктор Vietze гэдэг хүн өөрөө түрээд онгоцонд суулгаж өгснийг би харж байсан” гэж улайм цайм худал ярьж байна билээ. Б.Хурц нар аавыг хилээр авч гарах гэж байхад нь Dr.Hans Peter Vietze нь “Яагаад энэ хүнийг гавлав. Яагаад ухаангүй байгаа юм бэ” гэж асуухад Б.Хурц нар “Энэ этгээд бол хүн амины гэмт хэрэгтэн” гэж доктор Vietze болон Германы хилийн шалган нэвтрүүлэх албаныханд мэдүүлсэн. Доктор Vietze сэжиг авсан учраас ухаангүй яваа хүнийг шалгах гэж зориуд тэргийг нь 2- 3 метр газар түрж, улмаар цагдаад мэдэгдсэн. Доктор Vietze талийгаач болсон тул “үхсэн хүн үг хэлэхгүй” хэмээн улайм цайм худлаа гүтгэж байна” гэж тухайн үед дэргэд нь байсан хүмүүс гэрчилдэг. Доктор Vietze нь 2008 оны аравдугаар сарын 8-нд толгойдоо гэмтэл авч нас барсан. Түүнийг Монголын тагнуулынханд хорлогдсон гэсэн яриа Германд гарч байсан” хэмээн бичжээ.

ХБНГУ-ААС ОНГОЦООР АВЧИРСНЫГ ЯРЬСАН ҮЙЛЧЛЭГЧИЙН НӨХӨР ОСЛООР НАС БАРСАН

Аавыг ХБНГУ-аас онгоцоор Монголд авчрахад нь онгоцны үйлчлэгч Б.Чимэдмаа “Онгоцны арын суудалд нэг ядруухан хүн сууж ирсэн, хамт явсан хүмүүс нь надаас нэг удаагийн хутга гуйж гарыг нь хүлсэн скочийг тасалсан” хэмээн мэдүүлэг өгч байв. Энэ нь тагнуулынхны “Бид авчраагүй, онгоцоор ч ирээгүй” гэж мэдэгдэж байсныг илчилсэн тул удалгүй тэр эмэгтэй нөхөр Бат-Эрдэнийн хамт гэрээсээ хотын төв рүү явж байх үедээ автомашины ослоор нас барсан. Онгоц, машины осол бол тусгай албаныхны хийдэг сонгодог аллагын төрөл, тусгай албадад осол, золгүй явдал гэх мэт арга олон байдгийг бид мэддэг тул машин унадаггүй. “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо Б.Хурц “Талийгаач Д.Энхбат хүнд гар байсан шүү дээ” гэсэн. Мөн түүний эхнэр Ү.Сарнай ярилцлагадаа “Д.Энхбат агсан олон хэрэгт холбогдож, 47 жил зургаан сар хорих ял сонссоноос 16 жилийн ялыг биеэр эдэлсэн. Д.Энхбат агсны хувьд эрүүл мэндийн шалтгаанаар хугацаагүй ял хойшлуулсан байх үедээ хүний бичиг баримтаар хил даваад өөр хүний нэрээр тухайн улсаас иргэншил хүссэн байсан тухай учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ” гэж ярьсан нь энгийн хүн хулгайлж авч ирсэн биш, “онц ноцтой гэмт хэрэгтэн”-ийг хулгайлж авчраад алчихсан нь юу нь буруу гэж хэмээн тэдний хууль бус үйлдлийг зөвтгөсөн өнгө аястай ойлголт өгөх зорилготой мэт санагдлаа. Аав минь бага залуудаа алдаж онож явсан нь үнэн. Тэглээ гээд ТЕГ-ынхан Монгол Улсын иргэнээ гадаадаас хулгайлж хүн амины хилс хэрэг хүлээлгэх гэж тамлаж, яргалж хөнөөж болдог юм уу.

С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт шалгуулж байхдаа эрүүл мэнд нь улам доройтож, архаг хууч нь сэдрэн амиа алдсан гэдгийг мэргэжлийн эмч нар баталсан. Гэтэл Б.Хурц нарын эрүү шүүлтээс болж талийгаач амиа алдаагүй, өөрийн өвчнөөсөө болсон гэсэн ойлголт нийгэмд төрүүлэхийг хичээж “гэмт хүн гэлбэлзэж” байгаа нь тодорхой байна. Үнэндээ Монголын тагнуулынхан аавыг хулгайлахаасаа өмнө маш сайн судалгаа хийсэн нь олон зүйлээр батлагддаг. Машинд хүчээр чихэж суулгахад аав багтраа өвчтэй байсан тул амьсгаадан багтрах үед Б.Хурц цацлага гарган ирж “Чиний бүх өвчин болон хэрэглэдэг эмүүдийг бид судалсан тул цацлагыг чинь хүртэл авчирсан” гэж хэлсэн байдаг.

С.ЗОРИГ АМИА АЛДСАНААС ХОЙШ ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ХИЛЭЭР ГАРАХАД НЬ ЧӨЛӨӨТЭЙ НЭВТРҮҮЛСЭН

Өөрт тохиолдсон аймшигт явдлын талаар аав Авдрантын шоронд очингуутаа Ч.Энхтайван ахад мэдэгдэж, мөн өмгөөлөгч Л.Санжаасүрэнгээр дамжуулж өөрийг нь С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэх, бусдыг захиалгаар гүтгүүлэх гэсэн оролдлого болон Европын улсуудаас хүн хулгайлсан хэргийг олон улсад ил болгосон тул тагнуулынхан маш их сандралдсан. Улмаар “Чи Санжаасүрэн өмгөөлөгчөөсөө татгалз. Түүний хийсэн мэдэгдлийг худал гэж зарла. Тийм үйлдэл болоогүй гэж мэдэгдэл хийхгүй бол чамайг улсын нууц задруулсан хэргээр олон жил хорих ялаар шийтгүүлж шоронд чинь алуулна” гэх зэргээр заналхийлж, шахан дарамталж байсан. Аав Монголдоо байж байгаад С.Зоригийг амиа алдсанаас хойш хоёр жил гаруйн дараа буюу 2000 оны арванхоёрдугаар сард биеэ эмчлүүлэхээр Герман руу явахад нь Монгол Улсын хилээр чөлөөтэй нэвтрүүлсэн байдаг. Үнэхээр Монголын ТЕГ аавыг шалгах шаардлагатай байсан бол яагаад хууль журмын дагуу Интерполоор баривчлуулж болоогүй юм бэ. Яагаад заавал “нууцаар хулгайлж” авчирч хууль зөрчиж, хүнлэг бусаар тамлаж албадан хилс хэрэг хүлээлгэхийг оролдож үхэлд хүргэв ээ.

Тагнуулынхан олон улсын хууль журам, конвенц зөрчиж, Европын хэд хэдэн улсын нутаг дамжуулан хүн хулгайлж авчраад хилс хэрэгт гүтгэх гэж хууль бусаар эрүүдэн шүүж, тамлан, хүний аминд хүрээд онц ноцтой гэмт хэрэг нь илэрч дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг гутааж байхад 18 жилийн хугацаанд төр засаг, хууль хяналтын байгууллагууд яагаад Б.Хурц нарт хариуцлага тооцож, шийтгэл ногдуулаагүй юм бэ. Хэн хамгаалаад байв. Аавыг хилсээр хэлмэгдүүлж амь насыг нь хөнөөсөн энэ хэрэг хэзээ ил тод болж, хэзээ тэдэнтэй хариуцлага тооцох нь тодорхойгүй байна. Хэрэв тухайн үед тэдэнд хариуцлага хүлээлгэж шийтгэсэн бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлэн олон хүнийг зовлонд унагахгүй байсан шүү дээ.

Бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын ерөнхий прокурор зэрэг албан тушаалтанд аавыг минь хулгайлан тамлаж аминд нь хүрсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож өгөхийг, мөн аавынхаа нэр төрийг цагаатгахыг хүсэж олон жил, удаа дараа захидал бичсэн. Гэвч Б.Хурцад хариуцлага тооцох нь байтугай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг Англи, Германы шоронгоос суллагдаад ирэхэд нь шагнаж урамшуулан АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын дарга болгож, хошууч генерал цолоор шагнасан.

“Хонгил”-ын шүүгч, өмгөөлөгч, прокурорууд эхнээсээ илэрсний хүчинд Монгол Улсын шүүх Б.Хурц нарыг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ял шийтгэлээ. Олон жилийн турш бидний бодолд аавыг минь хэний захиалгаар яах гэж хэлмэгдүүлж зовоож, үхэлд хүргэж, биднийг өнчрүүлэв гэсэн асуулт байнга эргэлддэг байсан. Аавыг минь хулгайлж авчрах үүрэг тагнуулынханд өгөх, Европын улсуудад байдаг ЭСЯ, Консулын газрынханд “Тагнуулынхны хууль бус ажиллагаанд туслах” үүрэг өгсөн, аавыг хулгайлсан хэрэг олон улсад ил болж Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөөр байтал Б.Хурц нарыг хуулийн хариуцлагаас хамгаалж чадсан, тагнуулынхны хэргийг илчлэнгүүт аав болон түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн гуайд ял өгөх зарлигийг шүүх, прокурорынхонд өгсөн, аавын бие муудаж, нас барах нь тодорхой болмогц шоронгоос “яаралтай суллах” үүрэг өгч суллуулсан, тагнуулынхны хууль бус үйлдлийг хамгаалж “улсын нууц”-д авах үүргийг өгсөн тэр эрх мэдэл бүхий том захиалагч хэн бэ.

Б.Хурц нэгэн ярилцлагадаа “Тухайн үед Ерөнхий сайд Н.Энхбаяр байсан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж л тэр үед чухам юу болсныг сайн мэдэх учиртай” гэж ярьсан нь Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарыг “захиалагч” гэж бараг л зарлачихлаа.

Монгол Улсад төр засаг, хууль гэж байдаг юм бол аавыг минь Франц улсаас хууль бусаар баривчлан, эрүүдэн шүүж, тамлан зовоож Монгол эх оронд нь авчраад амийг нь хөнөөсөн хэргийг “улсын нууц”-аас гаргаж, жинхэнэ “захиалагч”-ийг илрүүлж Б.Хурц нарын хамт шударга хуулийн дагуу шийтгэл оноож, ард нь үлдсэн хань, үр хүүхэд бидний гомдлыг барагдуулж хариу өгнө үү гэж энэхүү өргөдлийг бичлээ. Олон жилийн турш бидний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон хуулийн байгууллагын удирдлагуудад бичсэн олон удаагийн өргөдөл гомдолд одоог хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй, шийдвэрлэсэн тухай хариу өгөөгүй хууль зөрчсөөр байгааг анхаарч үзнэ үү. Монгол Улсад шударга үнэнийг тогтоохын төлөө хийж байгаа та бүхний тэмцэл тодорхой үр дүнд хүрч байгаад бид бүхэн итгэж найдан, талийгаач аавыг минь хэлмэгдүүлж амийг нь хороосон онц ноцтой хэргийг шударгаар шалгуулж өгөхийг дахин дахин хичээнгүйлэн хүсэж байна” хэмээн хөвгүүд нь бичжээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
5
ouch an post
1
confuse an post
angry an post
626130
23 эможи

Zochin
2021-04-30 20:06
Hurtsad hariutslaga toots shudraga unen baih estoi helmehdsen 2iig odoo sulal Hurtsiin tagnuuliin gaigaar olon jil zovloo Sodnomdarjaa Chimgee 2 D.Enhbatiin amiig neheh heregtei huuhduudni mundag baina
Зочин
2021-04-30 16:52
Маш зөв хурцад Хариуцлага тооцож амийг нь нэхэх хэрэгтэй
Жамсран
2021-04-30 12:22
хууль гууль болгдог улс төрийн бүлэглүүд одооч алалцаж байгаа энэ хүүхдүүд гомдлыг сонсож байгаа болуу
zochin
2021-04-30 09:22
Ene Numdorj aluurchnii zahialagchiig medej baigaa. Odoo ter horchin hulgaich luivardagch Nymdorjiig barij shorond suulgaj tamlaj baigaad zahialagchiig medej avaach. Nymdorj gegdeh hulgaich bugdiig medej baigaa.
Уртаа
2021-04-29 21:47
Тэр үеийн хууль зүйн сайд ,тагнуулын дарга нар Хурцад дээрээс үүрэг өгсөн байж таараа тэр хүмүүс харицлагаа хүлээнэ.Хурц бол ажлаа л хийсэн хүн
zochin
2021-04-29 20:00
Taliigch unheer mundag hun baijee Ter humuusiig gutgeed yadaj hund daramt zovlongoos salj boloh baij getel er hunii yas zaaj gutgeeguigiinhee toloo ooroo hohirson bna ur huuhdiig ni uls anhaaraldaa avch Uuchilal husej Hurc guiag yaliin edluuleh heregtei
Оюунгэрэл
2021-04-29 17:09
Хүний гомдол аргагүй шүү дээ зүгээр өөрийн зүтгэлээр амьдарч байсан хүнийг авчраад тамлаад алсан нь үнэн биз дээ! Ард нь гараарай! Аав чинь та нарыг тэнгэрээс харж байгаа шүү!
Зочин
2021-04-29 08:37
Үүнээс илүү яргалал, хүнтй эрхийг зөрчсөн үйлдэл гэж хаана ч байхгүй. Төр засаг, хууль гэж байдаг бол сайн шалгаж, хариуцлага тооцох ёстой. Дүү нар олон улсын Хүний эрхийн болоод бусад байгуулагуудад хандах хэрэгтэй шүү гэж зөвлөмөөр бна аа
Зочин
2021-04-29 07:31
Маш зөв Хурцад хариуцлага тооцох ёстой
Зочин
2021-04-29 05:56
зөв амийг нэхэх хэрэгтэй
irgen
2021-04-28 15:43
ter taliigaach emnegt hund amisgaa ihtei bhdaa tv r ugee helj bsaniig sanaj bn. mash evgui bdaltai bsan daa.
Зочин
2021-04-28 15:25
Зөв аавынхаа амийг нэхэх ёстой. Хүн чанартай эрийн жудаг зааж бусдыг хилс хэрэгт гүтгэхгүй байсныхаа төлөө өөрийн амь насаар хохирсон САЙХАН МОГОЛ ЭР ДЭЭ хөөрхий гэж!!!?
Ганбаатар
2021-04-28 13:26
Тухайн үед Хурцад хэн үүрэг өгөх нь тодорхой шүү дээ тэр хүмүүс хариуцлагаа үүрэх л ёстой
keyboard_arrow_up