МҮЭХ: Тавдугаар сарын 1-ний дотор НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардав МҮЭХ: Тавдугаар сарын 1-ний дотор НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

МҮЭХ: Тавдугаар сарын 1-ний дотор НДШ-ийг нэмсэн шийдвэрээ цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардав

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн тэмцлийн явц, цаг үеийн бусад асуудлаар дахин мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар  "Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хоёрдугаар сарын 1-нээс хойш цахим тэмцлийг эхлүүлж, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл царцаах шаардлагатай гэж үзсэн. Уг саналыг Ерөнхий сайд УИХ-д оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэдгийг мэдэгдсэн боловч ийнхүү хоёрдугаар сарын 25-нд гарсан шийдвэр хэрэгжихгүй өнөөдрийг хүрч байна.

Тавдугаар сарын 1-нд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг өдөр тохионо. Энэ өдрөөс өмнө НДШ-ийг нэмсэн шийдвэрээ УИХ, Засгийн газар цуцалж, холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626135
3 эможи

keyboard_arrow_up